11. Харилцаа эхэлсэн мөч.

758 117 1
                                    

Компаний барилгын гадаа ирэн түүнийг машинаа зогсоомогц би хаалгаа нээн буулаа. "Баяртай" гэж гараараа даллаад ажилын үүд рүү алхсан боловч яг үнэндээ би эндээс явах дургүй байна. Түүнээс холдмооргүй байна. Одоо ч гэсэн хамаагүй түүний хажууд очоод урьд нь бие биедээ хичнээн их хайртай байсан, амьдралын замаар аргагүйн эрхэнд салсан тухайгаа хэлээд үргэлж түүний хажууд баймаар байна.

Нулимс ганц нэгээр нүднээс минь цуварч алхах зам нулимстай нүдэнд дайвалзана. Нэгэнт дахиад л миний өмнө гарч ирэх байсан юм бол яагаад өөр хүнтэй болчихсон юм бол? Яагаад ганцаараа байж болоогүй юм? Эсвэл яагаад энэ зүйл зөвхөн надад тохиолдож байгаа юм. 

Түүнтэй хамт байхад алтан нар зөвхөн намайг л ээж байгаа юм шиг над дээр хурцаар тусдаг байсансан.

Түүнтэй хамт байхад будардаг байсан цасан ширхэгүүд зөвхөн над дээр хаялаж байгаа юм шиг үзэсгэлэнтэйгээр гялтганадаг байсансан. 

Гэхдээ...... Одоо нар ийм хурцаар тусаж байгаа мөртлөө яагаад намайг жиндүүлээд байгаа юм бэ?

Цас ийм үзэсгэлэнтэйгээр бударч байгаа атлаа яагаад ийм хүйтэн бас,  саарал өнгөтэй байгаа юм бэ?

15 жилийн өмнөх тэр өдөр хэрвээ Юнги надад туслаагүй байсан бол бидний энэ харилцаа ор тас эхлэхгүй байсан. Хэрвээ өнгөрсөн лүү буцаж очих боломжтой бол унтаж байсан тэр хүүхдийг сэрээлгүйгээр тэр чигт нь хаяад гэртээ харих байсан. Тэгсэн бол би одоо ингэж гуниглаж амьдралыг ийм саарал өнгөөр харахгүй байсан.

- Орой болчихсон байна. Гэртээ харихгүй бол сургууль цоожиллоо. Түүнээс айж, сандарч байсан айдсаа арайхийн дарж ингэж хэлчихээд гарахаар хаалга руу эргэхэд тэр миний ханцуйнаас татаад

- Нөгөө.......энэ......... Чи илүү цагаар ажиллах хэрэггүй. Мөнгө нэхсэн хүүхдүүдэд энийг өгчихөөрэй гэж хэлээд ширээн дээр дугтуйтай зүйл тавьчихаад намайг үг хэлэхийн завдалгүй ангиас гүйгээд гарчихсан. 

Би гайхан дугтуйтай зүйлийг аваад хартал мөнгө байх бөгөөд би сандран дугтуйг цүнх рүүгээ хийгээд маргааш түүнд эргүүлж өгөхөөр шийдсэн. Тэр миний хувьд хэн ч биш байхад би түүнээс мөнгө авч болохгүй. 

Маргааш нь эрт хичээл дээрээ ирээд дугтуйтай мөнгийг түүний ширээн дээр тавьчихсан. Хичээлээ тараад цагийн ажил руугаа явж байтал хэн нэгэн араас минь дуудлаа. Би гайхан эргэж хартал тэр надад өнөө дугтуйтай мөнгөө атгуулаад

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now