2. Би мартагдсан хүн.

1.3K 151 1
                                    


Нүдийг минь нулимс бүрхэх үед хэн нэгэн миний атгасан гарнаас салахаар оролдон гараа татаж байв. Би түүний гарыг атгаад хөшиж орхисон бололтой.

- Ахаа. Миний таньд байнга ярьдаг ажлын ах маань энэ хүн шүү дээ. Тэр их сайн хүн. Надад үргэлж тусладаг гэж Жимин хэлээд Юнги  рүү харан инээхэд

- Би харж байна аа хэмээн буцан инээмсэглэв.

 Үнэхээр тэд нэг нэгэндээ гүн гүнзгий дурласан бололтой. Хоолны турш нэг нэгнээ эрхлүүлж, халамжилж буй тэднийг харах надад үнэхээр гаслантай байв. Амлая. Урьд нь би хэзээ ч хосуудад атаархаж байгаагүй шүү. Гэхдээ тэднийг хамтдаа аз жаргалтай байгааг харах үнэхээр хэцүү юм. Тэр намайг үнэхээр мартсан эсвэл мартсан болж жүжиглэж байгаа аль нь болохыг би одоохондоо мэдэхгүй байгаа ч түүнийг миний өмнө өөр хүнд ингэж их санаа тавьна гэж зүүдлээчгүй байснаа л мэдэж байна.

 Би тэдний байгаа байдлыг хараад өөрийн эрхгүй уйлчих гээд байсан учир бага зэрэг тайвширахаар ОО руу явлаа. Ганцаараа ООн өрөө рүү ороод тайвширахыг оролдсон боловч эсрэгээрээ нүднээс минь нулимс үерлэж эхлэв. 10 жил холбоо барилгүй хэл сураггүй алга болчихоод одоо миний өмнө гарч ирээд өөр нэгнийг халамжилж байгаад гомдож, гуниглаж уур хүрнэ. Хэдий тэгэх ёсгүй гэдгийг тархи минь ухамсарлаж байгаа ч зүрх хүлээн зөвшөөрч бууж өгөхийг хүсэхгүй байгаа бололтой.

Уйлсанаас болж улайж хавдсан нүдээ хүйтэн усаар угаан зогсож байтал Жимин  орж ирлээ. Тэр хажууд минь ирээд хана түшин зогсоод

- Ахаа. Намайг найз охинтой биш залуутай болсоныг хараад цочирдсон уу? гэхэд би толгойгоо сэгсрээд хуурай салфетк аван гар болон нүүрээ арчлаа.

- Тэр таньд ямар санагдаж байна? Би түүнтэй үерхэхийн тулд хэдэн жил араас нь гүйсэн гэж бодож байна. Үнэхээр зөрүүд хүн шүү.

- Тэр ч тийм шүү. Өөрийн эрхгүй энэ л үгс амнаас минь гарчихсан. Урьд нь би түүнийг өөрөөсөө ч илүү мэддэг байсан. Бүх л бүтэн 5 жилийг хамтдаа өнгөрөөсөн юм чинь мэдэхгүй гээд ч яах билээ дээ.

- Ахаа. Та урьд нь түүнийг таньдаг байсан юм уу?

- Үгүй ээ. Би яаж түүнийг таних билээ дээ. Энд анх уулзаж байна гэж гаднаа худлаа ярьсан ч дотроо "Би түүнийг өөрөөсөө ч илүү мэднэ" гэж шивнэж байлаа. Намайг угаалгын өрөөнөөс гарахаар завдахад Жимин араас татаад

- Ахаа. Тэр ямархуу залуу байна. Бид 2 хоорондоо зохицож байна уу?Бид удахгүй сүй тавих байх. Тэр надад бөгж хүртэл өгсөн. Хардаа гэж хэлээд өөрийн хуруунд гялтаганах сүйн бөгжөө харууллаа.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now