3. Миний танихгүй нэгэн.

1K 152 1
                                    

Хичээлийн эхний өдөр надад ямар ч муу зүйл тохиолдоогүй жирийнээр өнгөрсөн. Яг энэ хэвээрээ ахлах сургуулийн минь амьдрал үргэлжлээсэй гэж дотроо залбирсан ч миний санасанаар бүх зүйл болоогүй. Шинээр цуглаж нэг анги болсон хүүхдүүд нэг нэгнээ хараахан таньж амжаагүй байсан учир бүх зүйл миний төсөөлсөн шиг амар амгалан байсан юм билээ. Юнги  анхны өдрөөс эхлээд шууд л хүүхдүүдээс ялгарч эхэлсэн. Хичээлээ анхааралтай сонсож хичээж байсан нь өөрийн эрхгүй миний нүдэнд өртөж орхисон юм. 

  3 сарын турш түүнтэй ганц ч үг ярилцаж үзээгүй ч түүнийг хувьдаа ажигласаар байсан юм. Миний нүдээр харахад тэр бол онц сурдаг, мэрийлттэй, хичээнгүй нэгэн. Бараг инээмсэглэдэггүй үргэлж ихэмсэг царайлж байнга бодлогоширч явдаг. Багш нар болон хүүхдүүд түүнийг тойрон хүрээлнэ. Түүний бичиг нь бусад хүүхдүүдийг бодвол үнэхээр онцгой содон. Бага зэрэг таталган муруй бичдэг ч үнэхээр цэмцгэр.

Зуны амралт эхлэхийн өмнө түүхийн багш гэрийн даалгавар шалгаж эхлэхэд манай ангийн бүх хүүхэд хийгээгүй байсан бөгөөд тэр багш ихэвчлэн гэрийн даалгавар шалгадаггүй байсан учир хүүхдүүд тайвшраад бүгд хийгээгүй ажээ.  Багш гэрийн даалгавраа хийгээгүй хүүхдүүдийг улиралын эцсээр унагана гэж зарлаад хүүхдүүдийн даалгаврыг нэг нэгээр нь шалгаж эхлэхэд хүүхдүүд нэг нэгэндээ ямар нэг цаас дамжуулж эхлэв. "Гэрийн даалгавраа битгий шалгуулаарай. Тэр хэдий багш ч гэсэн бүх хүүхдүүдэд муу тавьж чадахгүй" гэсэн бичиг байв. Би энэ бичгийг хараад л шууд хэний бичиг вэ гэдгийг таньчихсан. Би тухайн үед тэр яагаад ингэж хэлж байгаа юм бол? гэж бодож байтал багш миний нэрийг дуудлаа. Би босон зогсоод толгойгоо маажингаа

- Багшаа......би нөгөө дэвтрээ орхичихжээ гэж хариулахад багш уурлаж орхив. Багш суудлаасаа босон миний өмнө ирээд

- Заа хүүхдүүдээ. Энэчээ юу болоод байгаа юм. Та нар ангиараа гэрийн даалгавар хийхгүй бол намайг муу тавьж чадахгүй гэж бодсон уу? Эсвэл энэ хандлагаараа миний хичээл заах арга барилыг эсэргүүцэж байгаа юм уу? хэмээн чанга дуугаар хэлэхэд ангийнханаас хэн нь ч дуугарсангүй.

- Заа яахав. Та нар ингэж байгаа бол надад өөр сонголт алга. Та нар зуны сургалтанд суухдаа бэлд гэж багшийг хэлэхэд

- Багшаа би өөрийн дэвтрээ олчихлоо. Энэ байна гэж хэлээд түүнд дэвтрээ өглөө.

Надад зуны сургалтанд сууж болохгүй том шалтгаан байсан. Учир нь би зуны амралтаараа ээжийн ажилд туслаж мөнгө олох ёстой. Хэдий тийм их мөнгө биш ч гэсэн ээж бид 2-н амьдралд их нэмэр болдог байсан юм. Би гэрийн даалгавраа үзүүлж өөрийн зуны амралтаа аварч үлдсэн боловч зуны амралт дууссаны дараах амьдралаа там болгосноо тухайн үедээ анзаараагүй эсвэл анзаарахыг ч хүсээгүй байх. 

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now