24. Болно Гэж Найдсан.

655 113 7
                                    

Би дэвтрийг аваад шууд л ажил руугаа явлаа. Түүн дээр буцаж очихын өмнө Жиминд бүгдийг тайлбарлаж түүнээс уучлал гуйхыг хүссэн. Ажлын лифтэнд суун түүний ажилладаг давхарын товчин дээр дараад зогсохдоо тархин дахь бодлуудаа цэгцлэхийг оролдов. Тэр цаг хугацаа надад маш удаан санагдсан.

Түүний суудаг өрөө лүү ороход тэр ажил дээрээ байсангүй. Хамт ажилладаг хүнээс нь асуутал түүнийг 3 өдрийн өмнө ажилаасаа гарчихсан гэв. Би энэ мэдээг сонсоод утсаа гарган түүний дугаар луу залгалаа. Утас нь дуудаж байсан боловч тэр авсангүй. Дахин, дахин залгасаны эцэст тэр утсаа аван

- Байна уу гэж хариулах түүний хоолойны өнгөнөөс нь түүнийг уусан гэдгийг таамаглав.

- Жиминаа. Би байна аа. Чи хаана байна.

- Ахаа. Би гэртээ байна. Ямар хэрэг гараав? Түүний үхмэл, сөөнгө хоолойг сонсоод өөрийн эрхгүй миний биеийн үснүүд босчих шиг болов.

- Чи яагаад ажлаасаа гарчихаав.

- Ммммм. Би тэр хүнтэй хамт ажилламааргүй байсан юм. Болдогсон бол зүгээр л хаашаа ч хамаагүй явчмаар санагдаж байна.

- Жиминаа ах нь чамтай уулзаж байгаад ярилцаж болох уу. Чи хаана байна. Би яваад очъё.

- Гэртээ. Тэр бид 2ын хамт амьдарч байсан гэрт. Би таньлуу мсжээр явуулчы.

Түүний гэрлүү явж байхдаа би бүгдийг зөвөөр хэлж, түүнд ойлгуулахыг хүссэн. Бид яагаад салсан талаар хэлж, буцаад хамт амьдрах гэж байгаа талаар хэлнэ. Хэрвээ тэр биднийг ойлгочихвол би буцаад түүнтэйгээ хамт нүүр бардам, аз жаргалтай амьдарч чадах байх.

Хэрвээ Жиминд ямар нэг зүйл тайлбарлалгүйгээр буцаад бид 2 нийлчих юм бол тэр гарцаагүй муу зүйл хийнэ. Одоо ийм байдалтай байгаа хүн цаашдаа яах ч юм билээ.

Гэрийнхээ хаалгыг удаан тогшуулж байж арай гэж нээв. Дотогш ороод гутлаа тайлж байхдаа гэрийнх нь эргэн тойрныг анзаарвал энэ тэндгүй ууж, дуусгасан архины шил, татсан тамхины иш, хог новш.

Түүний үс нь арзайсан байх бөгөөд түүнээс архины эхүүн үнэр үнэртэх нь хэдэн өдөр усанд ороогүйг илтгэнэ. Би түүний дэргэд буйдан дээр очин суугаад

- Жиминаа гэж дуудахад тэр учир утгагүй уйлж эхлэв.

- Ахаа. Би түүнд хичнээн сайн байсан билээ. Би түүнд хичнээн их итгэдэг байсан билээ. Би бүр түүнийг таньтай, гэрийнхэнтэйгээ танилцуулсан. Гэтэл......бид 2 ингээд дуусчихвал би гэрийнхэнийхээ царайг харж чадахгүй. Би түүнээс яасан ч салж чадахгүй.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now