20. Надаас Явсан Тэр

661 107 3
                                    

Гэртээ орж ирэн шууд л өрөө рүүгээ явахад Жонгүг араас "Ахаа хоол захиалчихсан шүү" гэж орилов. Энэ удаад надад хоол идэх ч сонирхол алга. "Уучлаарай. Хүн андуурсан байна" хэмээн Юнгид хэлчихээд хар хурдаараа гэр лүүгээ гүйхдээ золтой л бүдэрч унаагүй.

Түүнд миний талаар бичсэн ямар тэмдэглэл байдаг билээ. Тэр хэдий миний амьдрах шалтгаан байсан ч би түүний хувьд юу байсанаа тэр үед ч мэддэггүй байсан, одоо ч мэдэхгүй хэвээр. Би л зөвхөн түүнийг хайрладаг гэж боддог байсан ч бүх зүйл миний бодсон шиг биш байвал яах уу?

Бид 1 жил гаруй хамтран амьдарсан ч түүний хувцас, түүнийг гэх зүйл манайд байдаггүй байсан. Тэр өөрөө ирнэ, бас явна. Гэхдээ надтай байх хугацаандаа өөр хэнтэй ч хамт байдаггүй байсан учир би түүнийг надад хайртай гэж үнэхээр итгэсэн.

Бид 2улаа оюутан байсан болохоор үнэхээр завгүй байсан ч би түүнд үргэлж зав гарган хоол хийж, хамт байдаг байсан. Хааяа л нэг хамт гадуур гарахыг эс тооцвол ихэнх цагаа л гэртээ өнгөрөөдөг. Тэр ихэвчлэн орой ирээд хийсэн хоолыг минь идээд, надтай унтчихаад өглөө нь намайг сэрэхээс өмнө захиа бичиж үлдээчихээд явчихдаг байсан санагдаж байна.

Өглөө хичнээн эрь сэрсэн ч тэр аль хэдийн явчихдаг байсан. Намайг түүнээс асуухад тэр үргэлж ар гэртээ асуудалтай байгаа. Удахгүй бүх зүйлийг шийднэ гэж байсан. Би түүнд итгээд хүлээсэн. Тэр нэг цас бударсан үдэш тэр ирдэг цагаасаа эрт ирсэн. Ихэвчлэн шөнийн 11 гэж ирдэг байсан ч тэр өдөр 9 цагт ирсэн. Би яагаад юм бол гэж гайхаж байсан ч дотроо маш их баярласан. Түүнийг ийм эрт ирнэ гэж мэдээгүй учир би хоол ч хийж амжаагүй байсан юм.

Намайг юм ярингаа хоол хийж байх хооронд тэр зурагтын суваг эргүүлж байснаа босож ирээд араас минь тэврэн

- Цаашдаа юу ч болсон намайг амьд байгаа цагт битгий үхэх талаар бодоорой. Учир нь чиний амьдрах шалтгаан чинь амьд байгаа шүү дээ гэж хэлсэн түүний үгнүүдийг би үргэлж санадаг.

Учир нь тэдгээр үгнүүд намайг өдий болтол амьд байлгаж байсан болохоор яаж ч мартах билээ дээ. Тэр шөнөжингөө намайг бөөцийлөн халуун, дулаанаар тэвэрч бүх л зүйлийг минь илж таалж байсан. Харин маргааш өглөө болоход би ширээн дээрээс түүний захидлыг олсон.

Уучлаарай. Би Америк руу явж сурах шаардлагатай болчихлоо. Чамайг намайг хүлээнэ гэж итгэж байгаа шүү. Би хэзээ нэгэн цагт чам дээр заавал буцаж ирэх болно оо. Тэр цаг хүртэл хоолоо сайн идээд, дулаан хувцсаа өмсөөд өвдөлгүй эрүүл, саруул сууж байгаарай.
Чиний амьдрах шалтгаан болсон: Юнгигээс.

Өвлийн Соната /Дууссан/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang