28. Хэн нь Илүү Хайрласан гэж???

443 66 7
                                    

Хайртай хүний минь нэртэй авсийг миний нүдний өмнө шороонд булж байхад намайг юу мэдэрсэнийг мэдэх үү? Би уйлъя гээд ч уйлж чадаагүй. Учир нь түүний хойноос харамсаж, гашуудаж байгаа шаналалыг илэрхийлэхэд миний мэдрэмж хүрэлцэхгүй байсан.

Биднийг салгасан хувь тавилан гээч зүйлд гомдоллож болох байсан ч өөртөө илүү их уур хүрсэн. Өөрийнхөө хүслийг нэгт тавьж чадалгүй гэрийнхэнээсээ айн, түүнийг ганцааранг нь орхисон өөрийгөө үзэн ядсан.

Болдог бол тэр өдөр ч хамаагүй түүн дээрээ очихыг хүссэн. Гэхдээ чадаагүй. Яагаад гэж үү? Би өөрийгөө шийтгэхийг хүссэн. Тэр хүнийг байхгүй дэлхийд амьдарч, тэр хүний намайг хүлээж байхдаа шаналсан 10 жилийн тэр мэдрэмжийг мэдрэхийг хүссэн.

Тэр хүн яваад аль хэдийн 1 жил болох гэж байгаа ч миний түүнийг санагалзаж, үгүйлэх мэдрэмжүүд яг хэвээрээ. Өглөө сэрээд түүний инээж буй төрхийг бодолдоо төсөөлдөг. Яг л надтай хамт байгаа мэтээр. Ингэж төсөөлөж байж л амьдралын эрч хүчийг авдаг. Орой унтахдаа түүний талаар бодож шөнө зүүдэндээ ч болтугай уулзаж тэврэхийг, энхрийлэхийг, үнсэхийг хүсдэг. Тэр бас яг миний энэ үйлдлийг хийж, ийм зүйлээр өөрийгөө хуурч, ийм мэдрэмжтэйгээр намайг 10 жил хүлээсэн гэж бодох төдийд л зүрх бачуурч байна.

Түүнийхээ сүүлийн хүслийг биелүүлж тэр хүүг өргөн авч Жиминтэй буцаад хамт амьдарч эхэлсэн. Би түүний үхэлд Жиминийг буруутгаж үзэн ядмаар байсан ч тэгж зүрхлээгүй. Учир нь Жиминий намайг хайрласан хайранд ямар буруу байх билээ дээ.  Би түүнд сайн хандахыг хүсдэг ч бүх зүйл миний хүслээр болоогүй. Биднийг Юнми гэх тэр бяцхан хайр татам залуу холбодог. Бидний харилцаанд өөр юу ч байхгүй.

Гэр бүлийн зугаалганд явсаны дараа би байдлыг өөрчлөхийг хичээж эхэлсэн. Ядаж л Жиминтэй ярилцахыг оролддог болсон. Одоо бидний дунд уртаас урт амьдрал болон бидний хайртай хүү байгаа болохоор хичээх хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ бүх зүйл тийм амархан болчихгүй. Тэр хүний тухай бүх зүйлийг зүрхнийхээ гүнд булшлаад бага ч атугай урагшлахыг хичээж байна.

Өнөөдөр бол тэр өдөр. 11 жилийн өмнө миний түүнийг орхисон өдөр. Ой санамжаа эргүүлж олсоноос хойш анх удаа энэ өдөртэй золгож байна. Өнөөдөр яг л урьдын адил хийдэг зүйлээ хийсээр өдрийг өнгөрөөнө гэж бодсон боловч яагаад ч чадахгүй нь. Тэр өдөр түүнийг орхиод тэр гэрээс гарч явсан хулчгар нэгнийг уучилж чадахгүй нь. Хэрвээ эрүүл ухаантай байвал багтарч үхэж магадгүй учир ажлаа тараад гэрийнхээ ойрхон байдаг паабд суугаад ууж эхэлсэн. Бодол санаагаа хордуулж байж л энэ хүнд өдрийг давж чадах юм шиг байна.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now