7. Дахиад нэг гай.

800 127 7
                                    

Гэртээ орж ирээд гутлаа тайлан шууд л орон дээрээ дээш харан хэвтлээ.  Таазан дээр урссан будгийн хээг ажиглангаа юуны ч талаар бодохыг хүсэхгүй байсан учир нэг мэдэхэд хувцсаа тайлалгүй нам унтаж орхижээ. Утасны чичрэх чимээнээр сэрэн цагаа харвал шөнийн 02 цаг болж байх бөгөөд Жимин  надруу залгаж байв.

- Ийм орой ямар хэргээр залгаав?

- Ахаа. Юнги  ах гэртээ ирдэггүй ээ. Утас нь ч холбогддоггүй. Ямар нэг муу зүйл тохиолдсон юм болов уу? Би айгаад байна аа.

- Юу? Одоо болтол гэртээ ирээгүй юм уу?

- Тийм ээ. Бид 2 бага зэрэг ам муруйгаад тэр 6 өнгөрч байхад л гэрээсээ гараад явсан одоо болтол ирдэггүй ээ. Яачихсан юм болоо. Цагдаад мэдэгдэх үү? Гадаа цасан шуурга ширүүсээд байна. Хаа нэгтээ ухаан алдаж унаад хөлдөөд үхчихгүй байгаа даа.

- Заа чи гэртээ байж бай. Ах нь гараад хайгаадхы гэж хэлээд орноосоо босон гадуур хувцсаа өмсөхөөр алхлаа.

- Ахаа та хаанаас хайх гэж байгаа юм? Та түүнийг сайн танихгүй шдээ.

- Аан. Нээрээ тийм шдээ......Үгүй ээ. Манай найз цагдаагийн газар ажилладаг юм. Тэр найзтайгаа яриад хайна аа гэж худлаа ярив. Надад цагдаагийн газар ажилладаг ямар ч найз байхгүй. Би зүгээр л Жиминд түүнтэй уулзсанаа хэлэхийг хүсэхгүй байгаа болохоор ингэж хэллээ.

- Заа ахаа. Түүнийг олвол надад хэлээрэй. Би гэртээ түүнийг хүлээгээд байж байя.

Гадаа үнэхээр салхи ширүүсч цасан шуурга болж байв. Би малгайгаа доош дугтуйлан өмсөөд такси барихаар гараа өргөлөө. Таксинд суун явсаар бидний уулзсан газар очиход одоо болтол тэр газар ажиллаж байв. Дотогш ороод нүдээрээ хайсаар эцэст нь түүнийг оллоо. Тэр бидний сууж байсан ширээн дээр суусан хэвээрээ байх бөгөөд толгойгоогоороо ширээ дэрлээд унтчихжээ. Би очин түүнийг сэрээхийг оролдоход тэр нойрноосоо сэрсэн боловч босон зогсох тэнхээ түүнд байсангүй.

Би зөөгчтэй тооцоо хийгээд түүнийг мөрлөн паабнаас гараад үүднээс такси барьлаа. 

- Юнги  танай гэр чинь хаана юм. Гэрээ заагаад өг хэмээн түүнээс ахин дахин асуусан боловч тэр асуултанд хариулахын оронд

- Жиминни. Ахыгаа уучлаарай. Чамтай маргалдах ёсгүй байсан юм хэмээн амандаа бувтнав.

Урьд нь бид зөвхөн нэг нэгнийгээ л хардаг байсан бол одоо түүний нүдэнд өөр нэгэн харагддаг болсон. 

Өвлийн Соната /Дууссан/Kde žijí příběhy. Začni objevovat