19. Намайг Хаясан Гэж Бодсон.

657 112 9
                                    

Ажлын цаг хэрхэн хурдан өнгөрч байгааг би ажигласангүй. Учир нь одоо л надад гайхалтай боломж ирчихээд байхад ажилд түүртэж суухыг ч хүссэнгүй. Утас руугаа ороод түүнлүү Ажил тарсаны дараа түр цаг гаргаж болох уу гэсэн зурвас бичив. Мэдээж тэр зөвшөөрсөн. Ажил тарах үеэр Жонгүг дээр орон "Найзтайгаа цулзана. Тиймээс эртхэн ганцаараа гэртээ харьж байгаарай" гэж худлаа ярин түүнээс холдох аргаа олов.

Жонгүгийн машин явсаны дараа түүн дээр очиход тэр намайг хүлээн зогсож байв. Бид ажлын ойролцоох кафе орон 2 латте захиалаад суудалд суулаа.

Би яг юу ярихаа мэдэхгүй сандран түүнлүү үе, үе нүднийхээ булангаар харах бол тэр харин өөртөө итгэлтэй чимээгүйхэн сууж байв.

- Тэгэхээр.... Нөгөө гэж намайг яриагаа эхлүүлж байх хооронд

- Би чамайг юуны талаар ярих гэж байгааг гадарлаж байна. Жимин бид 2ын талаар биздээ. Би чамайг үдийн цайны дараа түүнтэй уулзсаныг мэдэж байна гэж тэр ярианы сэдэв гаргалаа. Би шууд л толгойгоо дохиод

- Тиймээ. Тэр их уйлсан. Өөрийг нь хаячихлаа гээд тиймэрхүү юм яриад байсан. Ингэхэд та 2ын хооронд юу болсон юм бэ? гэж асуулаа.

- Ер нь чамтай уулзсанаас хойш миний амьдрал хазайчихсан гээд шууд хэлчихвэл зүгээр биздээ. Би чамд хэлсэн билүү. 10 жилийн өмнө Америкад очиж осолд ороод миний ой санамж арилчихсан гэж.

Тэгэхээр тэр намайг үл тоогоогүй байх нь. Харин намайг зүгээр л санахгүй байгаа юм байна. Хэрвээ тэр бүгдийг санаж байсан бол намайг яасан ч ганцааранг минь орхихгүй байсан. Учир нь тэр миний амьдрах шалтгаан гэдгээ өөрөө ч сайн мэдэж байгаа.

Нулимс цийлэгнэн, зүрх дэлсэж, амьсгал бачуурч эхлэхэд би ариун цэврийн өрөө орохыг хүслээ. 00д орон толинд тусах өөрийн төрхийг хараад инээмээр байсан ч чадсангүй. Бүх зүйл миний хүслээр болж байгаа ч надад үнэхээр гомдолтой байна. Хувь тавилан яаж надад ингэж хатуурхаж чадав аа. Миний амьдрах шалтгааныг надаас холдуулаад зогсохгүй түүний минь ой санамжинаас миний талаарх дурсамжбудыг мартуулчихсан байх нь.

Хүйтэн усаар нүүрээ угаан сэргээд буцан суудалдаа ирж суухад тэр надруу тийм гэхийн аргагүй гунигтай нүдээр ширтэв.

- Тэгээд одоо толгой тархи чинь зүгээр биздээ.

- Мммм. Амьдарч болоод л байна.

- Тэгэхдээ би яг тэр ой санамжинд чинь ямар хамаатайг сайн ойлгохгүй л байна шүү гэж би хэлээд кофегоо томоор балгахдаа л кофе хэтэрхий халуун байгааг мэдэрлээ. Хэл, хоолой минь түлэгдэн хахаж цацахад тэр надад хуурай салфетки авч өгөөд

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now