27. Сүүлийн Өдөр Хоногууд.

428 72 11
                                    

Ажлаас халагдах өргөдлөө өгөхөд Жонгүг хүлээж авсангүй. Түүнийг ийм зан гаргахыг мэдэж байсан учир би хариу арга хэмжээ аван дахиад ажилдаа очихгүй байхаар шийдсэн. Миний энэ шийдвэр биелсэн ч ганцхан зүйлийг болиулж чадаагүй. Гэрээсээ хөөгөөд байхад явдаггүй ёстой нойтон хамуу шиг золиг юмаа.

Боломж гармагц асрамжийн газар очин Юнми гэдэг хүүг очиж харан түүнтэй бага зэрэг ярилцлаа. Хүү ч гэсэн тэр 2т амь бололтой. Ялангуяа Юнгид үнэхээр сайн юм. Түүний амнаас гарч байгаа үгнүүдийн бараг тал нь тэднийг санаж байгаа тухай. Хүүг харсаны дараа би улам өөрийн шийдвэртээ итгэлтэй болов.

Юнги надруу байнга залгах нь ядаргаатай байсан учир би дугаараа сольсон ч миний санасанаар болсонгүй. Тэр Жонгүгийг дагаад гэрт минь ирчихсэн. Би тэр 2т хоол хийж өгөхөөр гал тогооны өрөө ороход Юнги араас даган орж ирлээ.

- Тэхёнаа. Чамд юу тохиолдоод байгаа юм бэ? Яагаад гэнэт ажлаасаа гарчихав? гэж надаас асуухад би үргэлжлүүлэн хоолоо хийнгээ

- Зүгээр л намайг хаяаад явсан хүнтэй нэг дор ажилламааргүй байсан юм. Тэгээд ч би удахгүй нэг тийшээ явах байх гэж аль болох хүйтэн хөндий хариулахыг оролдов. Түүнтэй ярих нь бүү хэл түүнийг харах төдийд л өвдөж байгаа энэ зүрх сэтгэлийг яалтай ч билээ дээ.

- Б.... Би чамайг санаатай хаяж яваагүй шдээ. Би чамд бүхнийг тайлбарласан. Намайг ойлгосон гэж бодсон юмсан. Түүний дуу чангарч эхлэхэд би хийж байсан зүйлээ болин түүнлүү эргэж хараад

- Чимээгүйээ. Жонгүг энэ бүгдийг сонсчихвол яах юм.

- Тэр усанд орж байгаа. Гэхдээ.... Тэр сонссон ч яадаг юм. Эсвэл чин арай тэрэнд дурлачихаа юу? гэх түүний асуултыг сонсоод би золтой л уйлчихсангүй. Өөрийг нь тэгж их нандигнан хайрлаж байхад яаж намайг өөр хүнтэй хардаж чаддаг байна аа.

Би эргэж харан хийж байсан зүйлээ үргэлжлүүлэнгээ

- Магадгүй л юм гэв.

Гэнэт араас минь дулаахан гар орж ирэн нуруугаар тэврээд толгойгоо нуруунд минь наахад би тайвширч бас айсан.

- Бидэнд үнэхээр дахиад хамт байх боломж байхгүй гэж үү? Ганцхан удаа надад итгээч. Гуйя.

Түүний чичирч буй хоолойны өнгө нь уйлахад бэлэн болсоныг илтгэнэ. Би эргээд харчих л юм бол түүнийг дагаад найдвартай уйлах учир арагш харан зогссоор л байлаа. Аз болж энэ үед Жонгүг угаалгын өрөөнөөс

Өвлийн Соната /Дууссан/Unde poveștirile trăiesc. Descoperă acum