13. Боломж үргэлж байдаг.

713 136 4
                                    

Би босож аяга тавгаа угаан гал тогоогоо цэгцэлж эхлэхэд тэр түрүүний суусан газраа чимээгүй суусаар л байв. Одоо надад айлын эрх жаалын сэтгэлийг тайвшруулж, аргадах хүч чадал алга. Надад өөрт минь ч намайг тайвшруулж аргадах хүн хэрэгтэй байна. Юнгиг гарч ирэхээс өмнө би өөрийнхөө амьдралыг үнэхээр аз жаргалтай, амар тайван гэж боддог байсан ч одоо тийм биш гэдгийг би мэднэ. Унтлагын өрөөнөөс унтахад хэрэглэгдэх зүйлс авчиран буйдан дээр тавьчихаад "Сайхан амраарай" гэж хэлчихээд өөрөө унтахаар өрөө рүүгээ явлаа. 

Дэрэн дээр толгойгоо тавиад л нам унтчихжээ. Шөнө дунд сэрэн цаг харвал шөнийн 02 цаг өнгөрч байх бөгөөд 00 орохоор өрөөнөөсөө гараад түүнийг харчихаад цочисноосоо болоод чангаар орилчихлоо. Учир нь тэр намайг унтахад яг ямар байдалтай байсан тэр чигээрээ сууж байв. Би түүнрүү очин 

- Хөөе. Чи унтахгүй юм уу? Бараг өглөө боллоо шдээ гэхэд тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй. "Жонгүг аа. Жонгүг аа." хэмээн дуудаад түүний мөрнөөс зөөлөн сэгсрэхэд тэр надруу харан

- Тийм ээ. Би өчүүхэн амьтан гэдгээ мэднэ. Хүмүүс бүгд миний нүүрэн дээр тал засчихаад үргэлж араар муулдаг. Би мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэдэг. Энэ тийм амар гэж бодож байна уу? Түүний нүднээс нулимс дуслаж эхлэхэд л би түүнд юу гэж хэлсэнээ ухаарав. Би түүний мөрөөр нь тэврээд

- Заа. Намайг уучилаарай. Би үнэхээр муухай зүйл хэлчихжээ.

Түүнийг баян айлын эрх бацаан гэдгийг би мартчихаж. Дээрээс нь тэр мансуурчихсан байгаа учир бүх зүйлийг шууд хүлээж авч байгаа.

- Үгүй ээ. Харин ч нүүрэн дээр минь хэлсэнд баяртай байна. Зүгээр л анх удаа хэн нэгэн миний нүүрэн дээр ингэж хэлсэн болохоор л би дэндүү эмзэглээд байх шиг байна.

- Би цаашдаа чамд хэлэх үгээ анхаарч байх болно. Тиймээс одоо тайвшраад унт заа юу?

Түүнийг тайвшруулсаны дараа буйдан дээр ор засаж өгчихөөд орондоо ороод унтахыг нь хүлээсэн боловч тэр унтаж чадахгүй гэв. Учир нь түүний үтатсан өвс ямар ч хүнийг 3 өдөр хоол идүүлэхгүй, унтуулахгүй байлгаж чаддаг гэж тайлбарлав. Эцэст нь тэр миний өрөөнд миний орон дээр намайг тэврээд хэвтвэл бага ч атугай нойр хүрч унтаж чадах байх хэмээн намайг нэг цаг орчим ятгасны эцэст надтай зэрэгцэн хэвтэж байгаа нь энэ билээ. Мэдээж би түүнийг миний орон дээр унтахыг зөвшөөрсөн ч надад хүрэхийг зөвшөөрөөгүй. 10 жилийн турш ямар ч хүнтэй хамт унтаж байгаагүй учираас надад түүнтэй хамт ингээд унтах үнэхээр тухгүй байлаа. Тэр ч гэсэн унтахгүй дээш харан гиюүрэн хэвтэнэ. 

Өвлийн Соната /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora