21. Би Удаан Хүлээсэн.

674 116 25
                                    

Тэр дэвтэр дээр яг юу бичсэн байгааг мэдэхгүй байгаа ч уншихыг маш их хүсэж байсан учир цайны цагийг хуруу даран тоолох нь холгүй байлаа. Арай гэж 12 цаг болоход би тэдэнд хоол идэхгүй гэдгээ зөвөөр тайлбарлан ойлгуулаад өрөөндөө үлдэв.

Намайг хоол идэхгүй гэхэд Юнги шууд л ойлгосон бол Жонгүг намайг хамт явахыг ятган гуйж эхэлсэн ч Юнги түүнийг чирэх нь холгүй авч гарсанаар эцэст нь арай гэж би өрөөндөө ганцаараа үлдэн өнөө дэвтрийг унших боломжтой боллоо.

Дэвтрийн эхний хэдэн хуудсыг уншаад л түүний амьдралыг бага ч атугай ойлгох шиг болсон. Аав, ээждээ нүд үзүүрлэгдэн амьдрах өрөвдөлтэй түүний амьдрал яг л киноны хальс шиг нүдэн дээр минь гүйж байв. Дэвтэр тал дундаа ороход би өөрийн нэрийг олж харсан юм.

Ким Тэхён. Тэр байдаг л нэг номын солиотой нүдний шил зүүсэн хэнхэг амьтан. Би түүнийг харахаар яагаад ингэтлээ уур хүрч, түүнийг зовоомоор санагдаад байдагаа ч сайн ойлгохгүй юм. Магадгүй гэр бүлдээ уурласан уураа түүнд гаргахаар бага зэрэг тайвширдаг байх л даа.

Гэнэт хаалга чангаар нээгдэн хүн орж ирэхэд би дэвтэрээ орхин хаалга руу харлаа.

- Ахаа. Та үүнийг ч болтугай идчих гэсээр Жонгүг пакеттай хоол барин орж ирээд миний ширээн дээр тавив.

- Хөөх. Чи ингэхэд ойрын үед яагаад надад сайн хандаад байгаа юм. Би чинь чиний хэлсэнээр 4 нүдэт хэнхэг амьтан шүү дээ гэж инээсээр пакетаа задлан хоолоо идэж эхлэхэд тэр ард минь зогсоод миний мөрийг барьж өгөнгөө

- Би танай гэрт амьдардаг байж таньд сайн хандахгүй бол болохгүй шдээ. Та намайг гэрээсээ хөөчихвөл яана гэж хэлээд үргэлжлүүлэн нурууг минь базлаа.

Түүний надад хүрч байгаа хүрэлт нь дэндүү зөөлөн байсан учир биеийн минь хамаг эд эсийг сэргээж орхив. Би халбагаа тавиад хацраа даран суудлаасаа босохыг оролдоход тэр намайг улам хүчтэй татан суулгаад

- Юундаа маяглаад байгаа юм бэ. Би таныг гээд л мөрийг чинь барьж өгч байхад. Зүгээр сууж бай гэж захирангуй өнгө аясаар хэлэхэд

- Миний гижиг хүрээд байна. Бас миний чихэн дээр ингэж амьсгаадаж ярихаа боль гэв.

- Ингэж ярихаа болихгүй бол яана гэж. Тэр улам бүр надад ойртон чих рүү үлээж эхлэхэд би арагш эргэн түүнийг түлхлээ.

Бид 2 тэгж маргалдан инээлдэж байтал Юнги орж ирсэнээр энэхүү маргаан өндөрлөв. Тэр чимээгүй явсаар суудалдаа суухад Жонгүг ямар ч үг хэлэлгүйгээр өрөө лүүгээ яваад орчихов.

Өвлийн Соната /Дууссан/जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें