4. Бид танилууд билүү?

842 137 1
                                    


Түүний талаар бодохгүй байхыг хичээгээд шинээр хийж буй төслөө хийхээр ажлын ширээний ард суусан ч чадахгүй бололтой. Компьютерийн дэлгэцэн дээр Юнгигийн талаар инээмсэглэн ярих түүний дүрс тодорно. Түүний талаар бодохгүйг хичээх тусам улам л түүний талаарх бодлууд, түүнтэй өнгөрүүлсэн дурсамжууд тархин дунд минь хөвөрнө.

Зуны амралт дууссаны дараа би хичээлдээ ирлээ. Энэ зун олон жуулчид манай буудлаар үйлчлүүлж гарын мөнгө их цуглуулсан учир өөрийн хэрэгцээтэй зүйлсийг хангалттай авсан. Тиймээс сэтгэл санаа үнэхээр сайхан байсан юм. Гэхдээ хичээлдээ очих анхны өдөр хүртлээ шүү дээ. Эхний өдрөөс л хүүхдүүд намайг илт гадуурхаж эхэлсэн. Багш ямар нэг даалгавар өгөхөд "4 нүдэт хэнхэг" хийчих байлгүй дээ хэмээн хүүхдүүд хэлж хоорондоо инээлдэнэ. Ингэж миний дунд сургуульд байсан хоч над дээр буцаж ирсэн юм. Ингээд багш нарын төдийгүй дээд ангийн ах нарын зарц болсон миний боолын амьдрал эхэлсэн. Гэхдээ энэ бүх хугацаанд ганцхан хүн л намайг оролдоогүй. Тэр хүн бол Юнги  байсан юм. Намайг өмөөрч үг дуугараагүй ч ядаж намайг гадуурхаагүй болохоор би түүнд бага ч болтугай баярлаж байв.

Нэг удаа ОО-д сууж байтал хэн нэгэн цэвэрлэгээнд хэрэглэдэг суулгатай усыг хаалга давуулан надлуу цацаж орхив. Би гэнэт над дээр асгарсан хүйтэн усанд норон ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй сууж байтал "4 нүдэт хэнхэг амьтанд энэ шийтгэл яг тохирно. Тэр новшоос болж энэ зун олигтой ч амарч чадаагүй." гэх хөвгүүдийн хоорондоо ярилцах дуу бүдэг бадаг чихэнд дуулдлаа.

Би өрөөнөөс гаран нойтон хувцсаа тайлаад гоожуурт угааж байтал тэр орж ирлээ. Надруу харан бага зэрэг мушилзаснаа

- Энэ угаалгын газар биш шүү хэмээн надад хандан хэлээд надруу харан хана түшин зогсоход

- Би мэдэж байна. Тэгэхдээ эндээс муухай үнэр үнэртэж байна гэж би аядуухан дуугаар хэлээд үргэлжлүүлэн хувцсаа угаав.

Би тэр үед түүнийг бусад хүүхдүүдээс намайг өмөөрөх байх гэж бодсон. Бид хэдий урьд нь хоорондоо ганц ч үг сольж байгаагүй ч өдий хүртэл түүнийг ажигласны хувьд ийм дүгнэлт хийсэн юм. Тэр бусад хүүхдүүдээс огт өөр. Хичээлээ идэвхитэй хийдэг. Багш нарын үгэнд ордог. Олон хүүхдүүд түүнийг тойрон хүрээлдэг. Өдий хүртэл намайг ганц ч удаа гадуурхаагүй. Яахав тийм эелдэг биш ч гэсэн түүнийг сайн хүн гэж итгэсэн.

- Чиний хувцас чинь норчихсон юм чинь чи гэртээ харьж болохгүй гэж үү?

- Үгүй ээ. Би....нөгөө одоо харьчих юм бол хичээлээсээ хоцорчих байх. Намайг ингэж хэлэхэд тэр надруу ойртон ирээд гараа мөрөн дээгүүр минь давуулан өөр лүүгээ татсанаа

Өвлийн Соната /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora