9. Миний асуудал биш.

694 115 4
                                    

Жонгүгийн инстаграмыг нь хакердаад зурвас руу нь ороход түүний найзуудтайгаа уулзахаар тохиролцсон газрын хаяг байж байв. Би Юнгид баярласнаа илэрхийлээд явах гэтэл тэр надтай хамт явахыг хүслээ. Зүгээр л өчигдөр түүнийг гэрт нь аваачсанд талархалаа илэрхийлж хамт явахыг хүссэн юм.

Тэгээд ч би өөрийн гэсэн машингүй учир түүний машинаар хамт явахаар боллоо. Машинд суун аюулгүйн бүсээ зүүгээд Жонгүгийн байгаа газар луу хөдөллөө. Бидний хэн нь ч үг дуугаралгүй, зөвхөн урдах замаа л ширтэнэ. Түүний одоо машинаа барин бодлогоширон явах царай түүний урьдын төрхийг сануулж байлаа.

Тэр өдөр түүнийг араас нууцаар дагаж ганцаараа болохыг хүлээсээр байтал гадаа харуй бүрий болж эхлэв. Тэр хичээлээс тараад шууд гэр лүүгээ явдаггүй ажээ. Сургуулийн хашаанаас бага зэрэг холдмогц түүнийг нэг машин ирж авдаг. Манай сургууль улсын жирийн нэг сургууль. Ийшээ баячуудын хүүхдүүд хэзээ ч зүглэхгүй. Түүнийг машин ирж авсанд би үнэхээр их гайхлаа. Би гялс таксинд суун түүнийг үргэлжлүүлэн дагав. Тэр хотын төвийн 25 давхар барилга руу ороод бараг цаг болоод 2 том биетэй залууг даган гарч ирлээ. Дараа нь машинд суугаад дахиад л юм хаашаа ч юм хөдлөв. Өнөөдөр бараг түүнтэй ганцаарчилан уулзах итгэл найдвар тасарчихсан байтал тэр арай гэж ганцаараа үлдлээ.  Магадгүй гэрийнхээ гадаа ирсэн байх. Хотын төвд орших олон давхар дээд зэрэглэлийн тансаг байр. Түүнийг орцын хаалга руу орж амжихаас нь өмнө гүйж очоод ханцуйнаас татахад тэр шууд л миний гарнаас үүрээд газар унагаж орхив. Би газар дээр ёолон хэвтэхэд тэр сая намайг танин

- Энд юу хийж яваа юм гэж гайхан асуулаа. Би газраас өндийн далийсан шилээ янзлаад 

- Нөгөө.....чамаас юм гуйх гэсэн юм хэмээн өөртөө итгэлгүй доош харан хэлэхэд тэр

- Чи өдөржингөө намайг дагаж мөрдөө юу? Ингэхэд онц сурдаг шилдэг сурагчид өчүүхэн би яаж туслахсан бол? хэмээн илт дургүй өнгө аясаар хэллээ. 

- Б....б......би зуны сургалтанд сууж болохгүй. Надад хичээлээ давтах боломж олгооч. Гуйя. Одоо л хичээхгүй бол би бүх хичээл дээр уначих гээд байна. Гуйя.

- Аан. Би чамайг хичээл хийж болохгүй гэж ерөөсөө хэлээгүй шдээ. Чи өөрөө л хийж чадахгүй байгаа бол наана чинь чиний л асуудал. Өөр ярих юм байхгүй бол би орлоо гэж тэр хэлээд буцан алхахад дахиад л цамцны ханцуйнаас татахад тэр энэ удаа эргэж харан шанаа руу минь цохиод 

Өвлийн Соната /Дууссан/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ