14. Зарим зүйлс мартагддаггүй.

768 121 23
                                    

Цайны газраас буцан ороод утасны жагсаалт аван шууд л Юнги рүү залгалаа. Саяын Жимины ярьсан бүхэн үнэн юм бол надад ч гэсэн боломж байгаа. Тиймээс заавал түүнийг ажилд оруулах хэрэгтэй. 

Ажил тарсаны дараа түүнтэй уулзахаар тохиролцоод утсаа салгалаа. Ам минь байнга инээснээсээ болоод  бараг чих хүрч байх шиг. Бараг 10 жилийн дараа ийм аз жаргалтай өдөртэй золгож байх шиг байна. 

 Үнэхээр надад боломж байгаа болов уу? Энэ үнэхээр муухай биш гэж үү? Жиминийг хууран байж түүнийг өөрийн болгоно гэдэг. Гэхдээ угаасаа анханаасаа минийх байсан шдээ. Зүгээр л түр зуур түүнд зээлсэн зүйлээ буцааж авч байна.

Ажлын газрын ойролцоох кафе руу хамгийн хурднаараа алхаж явахдаа цонхоор түүний төрхийг олж харав. Нүдний өмнөх унжсан үсээ гараараа илэн хойшоо болгох түүний минь төрх. Яг л миний урд нь дурлаж байсан тэр нэгэн тэнд сууж байна.

- Хммм. Би ирлээ гэж хоолойгоо засаад түүний урдах сандлыг татан суулаа.

- Аан. Ажлын гэрээгээ авч ирсэн биздээ гэж намуухан дуугаар тэр хэлээд миний нүд рүү эгцлэн ширтэв.

- Тий..... Тиймээ. Энд байна. Би яагаад гацаж, түгдрээд байгаагаа ойлгохгүй байна. Магадгүй бага зэрэг сандарч, хацар минь улайна.

Түүнийг ажлын гэрээтэй танилцаж байх хооронд би босон захиалгаа өгөөд түүний дэргэд ирж суув. Тэр аль хэдийн гарын үсгээ зурсан байх бөгөөд гэрээг надад өгөхөд

- Сайн уншиж танилцсан биздээ гэж асуухад тэр толгой дохиод дуугүй л хажуу талын замруу ширтлээ.

Дунд сургуулиа төгссөний дараа би үнэхээр их өөрөөрөө бахархсан. Учир нь би дүнгээрээ сургуулиасаа нэгт жагсан өөрийн хүсээд байсан Сөүлийн их сургуульд орсон юм. Төгссөнөөсөө хойш ахлах сургуулийнхантайгаа огт холбоо бариагүй. Угаасаа тэдэнтэй харьцаад байхаар ч зузаан харилцаатай байгаагүй л дээ. Ээжтэйгээ хамт амьдрахаа болин сургуулийнхаа ойролцоо нэг өрөө байр түрээслэн амьдрах болсон.

Хичээлийнхээ хажуугаар паабд зөөгчөөр ажилладаг. Ганцаараа өрөө түрээслэж сууна гэдэг маш их зарлагатай гэдгийг би тэр үед л яс махандаа тултал ойлгож билээ. Баасан гаригаас бусад үед ажлын ачаалал бага байдаг ч тэр өдөр маш их хүн байсан санагдаж байна. Ээлжээ хүлээж авах үед Паабд ойролцоогоор хорь гаруй хүн байсан бөгөөд ямар нэг бүлэг хүмүүсийн үдэшлэг болж байна гэж би таамаглав.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now