10. Би эрэгтэй хүн сонирхдоггүй.

724 123 1
                                    

Түүнийг чирэн хаалгаар гарах гэж оролдоход тэр угзран намайг хойш нь татав. Би эргэж түүн лүү муухай хараад

- Би чамайг олж чадсан болохоор чи амласнаараа ажилдаа явах хэрэгтэй хэмээн хэлэхэд тэр нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад

- Би мэдээж амласандаа хүрнээ. Гэхдээ яг энэ байдлаараа гэрээсээ гарвал би хөлдөж үхэх байлгүй дээ. Хэдий мансуурчихсан болохоор бүх зүйл сайхан мэдрэгдэж байгаа ч энэ чигээрээ гарвал ямар нэг өвчин тусчих байх гэв. Тэр дан подволктой доогуураа шорттой, гэрийн углааштай байгааг би сая анзаарлаа.

Түүнийг хувцсаа сольж байх хооронд би коридорт зогсоод түүнийг хүлээж байв. Тэр бараг 30 минутын дараа эргэж ирэхдээ нэг үүргэвч үүрэн гар цүнх барьж, чөлөөт стиллээр хувцаслажээ. Би түүнийг ирж байгааг харан түрүүлж байшингаас гарахад тэр араас даган гарч ирлээ. Тэр түргэн, түргэн алхан намайг гүйцэх үед 

- Чи ийм хувцастай ажилдаа очих гэж байгаа юм уу? гэж асуулаа. 

- Мэдээж үгүй. Гэхдээ энд эд нартай хамт байсаар байвал эрүүлжиж чадахгүй учраас эндээс явж байгаа юм. Энэ 7 хоногт ажилдаа очиж чадахгүй байхаа. Ийм байдалтай байж байгаад аавд баригдах юм бол тэр намайг амьдаар минь булах байх. Энэ кокайны үйлчилгээ хамгийн багадаа 3 хонож байж гардаг. Дараагийн 7 хоногоос л яг ажилдаа анхаарна гэж түүнийг хариулахад би байрандаа зогсоод түүнлүү нухацтай хараад

- Тэгээд одоо чи хаачих гэж байгаа юм? Тэр урдаас минь харан мөрөө хавчаад

- Хаашаа ч хамаагүй. Хэрвээ та намайг найзуудаас минь холдуулж, тэднээс нуухгүй бол би эрүүлжиж ажил руугаа огт явж чадахгүй байх шүү. Аан. Та чинь нээрээ ганцаараа амьдардаг биздээ. Би танайд байж байя. Тэгж болно биздээ гэв.

- Юу? Манайх зочид буудал биш. Тэгээд ч би чиний дарга болохоос чиний асран хамгаалагч биш. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Чи хангалттай насанд хүрсэн биздээ.

- Заа тэгвэл яахав. Би буцаад гэртээ орлоо. Би эрүүлжиж чадвал нэгдэхээс очно оо. Баяртай гэж тэр хэлээд хойш нь эргэхэд би түүний гараас татаад 

- Заа надтай хамт яваа. Харин миний үгэнд орно шүү. Ойлгосон уу? гэж хэлэхэд тэр инээмсэглэн толгой дохьлоо. Хашааны хаалгаар гарах үед тэр дахиад л араас минь татав.

- Бас яасан?

- Ахаа. 2-улаа юугаар явах билээ. Миний машин байгаа ч даанч би одоо машин барьж болохгүй. 

Өвлийн Соната /Дууссан/जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें