JiWin Special Chapter

870 129 46
                                    


Гэнэтхэн Живин & Винвин хоёрын талаар тусгай хэсэг бичиж өгөөч гэх хүсэлт ирээд Раын нь тэсэлгүй биччихлээ 🤭 real_jiwoo Таалагдана гэж найдаж байна 🙆🏻‍♀️💚










"Энэ хоёр эргүү юм ганц эмэгчин гийн төлөө ингэж байдаг" илт дургүй байгаа нь хоолойны өнгө аясаас сонсогдох бөгөөд түүний хажууд сууж байсан Винвин хариу хэлсэнгүй. "Энэ бүхний дараа чи Живинийг хажуудаа авч үлдэх юм уу?" хэмээн Тэил дургүйлхсэн хэвээр асуухад Винвин түүн рүү өөрийн алдартай төв царай гаргасаар дуугүй сууна.

Нами Дуёон Тэн нарын гурвалжин дөрвөлжин асуудлаас болж Нами үзэгдэхгүй байсан учир нь Живин ганцаараа хүүхдүүдэд хичээл заахаар алга болсонд тэрээр бухимдах аж. Уг нь өдийд тараад дуусаад эргээд ирэх ёстой байхад яагаад буцаж ирэхгүй байгаа юм бэ?

Нами байхгүй болоод тэр ганцаараа ачааллаа дийлэхгүй ингээд удаад байгаа хэрэг үү? Би хамт явдаг байж уу гэсээр эрүүхэн тэндээ тэрээр Нами, Дуёон болон Тэн нарын хачин харилцааг харааж зүхнэ. Эсвэл үүнийг далимдуулан Живин өөрөөс нь зугтаж албаар хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж байна уу? Эдгээр сөрөг бодлууд Винвинийг дотроос нь бага багаар идэж байв.

Тэрээр өөрийн бодлоосоо болж яг дэлбэрэхийн даваан дээр Живиний бараа харагдах агаад тэрээр босоод хар хурдаараа түүн дээр гүйж очих нь тэр. Живинийг хариу хэлж амжаагүй байхад гараас нь атгаж аваад Тэил руу харан "Хүүхдүүдийг хооллоод өрөөнд нь хүргэж өгөөрэй" гэж нухацтай хоолойгоор хэлчхээд Живинийг чирээд өрөө рүүгээ явлаа.

Юмс баттай болоогүй ч Винвин өнөө маргаашгүй хоёр талын тунд дайн дэгдэх гээд байгааг маш сайн гадарлаж байв. Энэ мөч түүний Живинтэй хамт өнгөрөөх хамгийн сүүлийнх байх болзошгүй учир тэрээр хором бүрийг Живинтэй хамт өнгөрүүлэхийг хүсэх аж.

Хэдий Винвин өөрийг нь учир битүүлэггүй харамлаж аль болох бусдаас тусгаарлах гээд байдаг талтай ч өнөөдөр арай өөр байгааг анзаарсан Живин "Ямар нэгэн юм болоо юу?" гэж бага зэрэг санаа нь зовон асуулаа. Винвин хамраараа амьсгаагаа гарган орон дээр суугаад Живинээс харцаа үл салган "Чамайг бусадтай байлгах дургүйг минь мэднэ биз дээ" гэх нь асуулт гэхээсээ илүү сануулга мэт сонсогдоно.

Живин санаа алдсаар "Би хүүхдүүдтэй байсан шдээ" гэж өөрийгөө өмгөөлөх гэж үзэх боловч "Хүүхдүүдэд ах нар байгаа. Намид Дуёон байгаа харин надад?" хэмээн асуухад түүний харц улам нухацтай болж "Надад чамаас өөр хүн байхгүй" гэх үгс Живинийг хэлэх үггүй болгож орхив.

Hjertens FjordWhere stories live. Discover now