24. Family

706 106 70
                                    

"ЮУ??????? Зүгээр алт мөнгөний төлөө ийм олон хүний амийг золиосолсон хэрэг үү?" ийнхүү балмагдан асуухад Юүта над руу аргадангуй харцаар хараад

"Хүн өөрийнхөө шуналаа захирахгүй бол шуналдаа захирагддаг тэгээд хүн гэдэг чинь өөрийн ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй амьд биетүүд шүү дээ"

Царай минь дүнсийсээр гуниглан хошуугаа унжуулаад "Ийм зүйлийн төлөө та нар минь ийм хэцүү хүнд амьдралаар амьдарсан гэхээр л" гэж шаналсан хоолойгоор өгүүлэхэд Юүта мишээгээд "Зүгээр дээ, амьдрал биднийг харж үзэж харин ч энэ хорвоод авч ирсэн"

"Тэгсэн ч гэсэн..." өөрийнхөө гунигтай царай нууж чадахгүй байхад Юүта зүгээр дээ гэсэн харцаар хараад нухацтай царай гарган яриагаа үргэлжлүүллээ.

"Бас өөр шалтгаан бий энэ талд цэргийн нууц бааз байгуулахад тохиромжтой газар болохоор энэ газрыг хоосолж хүмүүст эзгүй мэт итгүүлж нууцаар арми босгохыг завдсан" Арми босгож өөр тийшээ дайрах гэсэн санаатай байсан гэж үү?

"Гэхдээ тэд биднийг өвчилж үхнэ гэж бодож байснаас ийм хүчирхэг мутантууд болно гэж тооцоолоогүй юм. Тиймээс тэдний төлөвлөгөө юу ч үгүй нурж унаж тэд өөр арга замыг хайсан, Тэн бол тэдний шинэ аргийн золиос болсон"

Хүндээр санаа алдлаа үнэхээр хэлэх үггүй болно гэдэг чинь энэ л байх даа. Амьдралдаа урам минь хугарч байгаагүйгээрээ хугарч байна. "За буцаж явцгаая" гээд Юүта явах гэж завдахад би түүнийг даган бослоо.

"Тэил ах юм уу Жонни хоол хийж байгаа байх харьж чамд хоолыг чинь өгөхгүй бол Дуёон сэрээд биднийг алах байх" хэмээн Юүта жуумалзаад намайг дагуулан тайвнаар сургуулийн хашаа руу алхлаа.

Сонин юм аа ухаангүй хэвтэх Дуёон яг одоо надад юу тохиолдож байгааг мэдэх боломжгүй байхад найзынхаа өмнөөс надад санаа тавьж байдаг тэд бас агуу нөхөрлөлтэй юм аа. Хэрвээ Живинд ямар нэгэн зүйл болсон байх хойгуур тэр Винвин нь үхнэ үү байна уу надад бол падлийгүй байх байсан даа. Намайг бодолдоо дарагдаад алхаж байхад Юүта ам нээв.

"Тэгээд эцсээ хүртэл бидэнтэй хамт байх юм биз дээ?" гэж надаас дооглонгуй маягтай асуулаа харин би түүн рүү сонин хараад "Яасан намайг явуулмаар байгаа юм уу эсвэл алмаар байгаа юм уу?" хэмээн түүнтэй үзэлцэх гэж байгаа маягтай асууж орхив.

Намайг ингэж асуухад Юүта инээд алдаад "Хэрвээ чи байхгүй болчихвол тэнд нэг бус хоёр хүн сүйд болох биз" хэмээн жуумалзан харцаа урдах зам руугаа шилжүүлэв. Ямар эвгүй юм бэ энэ ах өөрийнх нь хоёр анд нөхөр надад сайн болохыг мэддэг юм байна, мэддэг юм байна гэж угаасаа тодорхой байхад тэгсэн ч ямар эвгүй байдаг юм бэ?

Hjertens FjordWhere stories live. Discover now