11. Fear

796 115 84
                                    

Хийж байгаа юм чинь хийсэн шиг хийе гээд шингэн спиртээр түүний шархыг арчиж цэвэрлэх санаатай цэвэрхэн маарал дээр спиртээ асгалаа. Түүний шархыг спиртээр арчиж байх үед ямар ихээр хорсож байгаа бол гэж бодмогц шууд ярвайгаад Дуёоны царай руу харвал ямар ч өвдөлт мэдэрч байгаа янз алга шүү. Энэ нэг юманд мэдрэл байдаг юм уу даа?

Ёоо амьдрал ийм шударга бус байж болдог юм уу? Мань мэт бол жижигхэн шалбархайнд дээр спирт дусаавал орилж бархираад бөөн юм болж байгаа шд.

Гэтэл ийм том шархан дээр спирт түрхэж байхад хүний урманд ганц ч ярвайж ёолохгүй юм. Би байсан бол зүгээр энэ өвдөлтөөс болж аль хэдийн чадарчихсан байгаа. Тэд яг хүн биш байх аа.

"Чи ядаж хэвтэж бай даа" гэж Дуёонд хандаж хэлэхэд тэр хариу юм хэлэлгүйгээр хойшоо хэвтээд өглөө. Би гутлаа тайлаад орон дээр тухалж суугаад нэг удаа гийн бээлий өмсөөд өөрийн бяцхан хагалгааны оёдлоо хийхээр эхлүүлэв.

Хямсаа чимхүүрийг нь ашиглаад утас зүүгээ оруулсаар түүний шархыг оёж байхад Дуёон ганц ч ёолсонгүй харин амгалан тайван нүдээ аниад хэвтэж байлаа. Аймшигтай юм, оёулж байгаа нь биш оёж байгаа нь яагаад ингэж зовох ёстой юм бэ? Өмнөөс нь хамаг өвдөлтийн мэдрээд уруулаа тас хазаж байлаа. Миний оёдол ямар юм болоод байгаа юм бүү мэд над шиг хүнээр ийм зүйл хийлгэсэн Дуёоны өөрийнх нь л буруу юм хойно, хохь чинь л гэж хэлье даа.

"Чи ингэж их цус алдсан байж яаж үхэхгүй байгаа юм бэ?" хэмээн эцэст нь бүх юм аа хийж дуусаад түүнээс асуухад Дуёон нүдээ нээгээд над руу хараад "Бид та нарыг бодвол хэд дахин хурдан цусаа төлжүүлж чаддаг, иймэрхүү хэмжээний цус алдах нь сүртэй зүйл биш. Сарын тэмдэг чинь нэг удаа ирэхэд чи цус алдаад үхдэггүй биз дээ? Үүнтэй л адил миний хувьд энэ тийм ноцтой зүйл биш" гэж тэр хээвнэг хариулах нь тэр.

"Тэгэхээр чи анхнаасаа энэ жүжиглэж байсан байх нь ээ?" хэмээн өөрийгөө ямар тэнэг болохыг ухааран асуухад Дуёон тааз руу ширтээд "Нэг иймэрхүү юм хүлээж байсан гэхдээ Винвин шиг хайруулын тавгаар хусуулна гэж бодож байснаас хутгалуулна гэж санаагүй" гэж хэлээд тэр чимээгүй болсноо өндийж босож ирээд над руу харснаа гэнэт огцом ойртоод миний хацраас базаад миний уруул дээр үнсчих нь тэр.

Тэр миний хацраас тас зуурсан байсан болохоор түүнээс салж чадахгүй Дуёонд түүний хүссэнээр өөрийн уруулаа эзэмдүүлсээр, хамгийн сүүлд нь тэр миний доод уруулыг хөхөөд нэг юм түүний сэтгэл нь ханасан бололтой надаас холдоод "Гэхдээ үүнийг бол ёстой хүлээгээгүй байсан юм шүү" гэж хэлээд тэрээр хөнгөн инээлээ.

Hjertens FjordWhere stories live. Discover now