22. Reality

682 109 67
                                    

Өөрийнх нь хажууд ийм аюултай хорон хүмүүс байхад тэрийг нь ч мэдэхгүй итгээд явж байдаг мангар охин шүү. Хэнд ч битгий итгэ гэж хэлээд байхад үг авахгүй юм даа. Надад ч битгий итгэ гэж хэлж байхад надад итгээд мангар охин чинь. Би ирээдүйд чамайг хамгаалахын тулд би итгэлийг чинь алдаж мэдэх болохоор надад битгий итгэ гэж байхад. Чамайг зовж байгааг хармааргүй байна шүү дээ.

Юүми гийн үхэл түүнд хүндээр туссан гэдгийг мэдэж байгаа болохоор түүний сэтгэлийг жоохон ч гэсэн сэргээх гэж идэхийг хүссэн юмыг нь асуутал ямар юм гэнэ үү? Нэг хачин юмны нэрийг хэлдэг юм даа, уг нь хоолны нэр хэлсэн бол би гараа гаргаад шууд хийж өгөх байлаа. Нөгөө үл мэдэх юмных нь нэрийг толгойдоо дахин дахин давтан мартахгүй байхыг хичээсээр нэг охиноос асууж юу болохыг нь олж мэдсэн.

Манайд хаанаасаа тэр тансаг йогурт нь олдох билээ дээ? Түүнийг жаргалтай сэтгэл хангалуун байлгамаар байвч манай талын хөгжил хангалттай биш юм даа. Түүнд ганц хүссэн амттаныг нь өгч чадахгүй байж энд надтай үлдээд сайхан амьдар гэж хүсэж байдаг.... Хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ тиймээс түүнийг эндээс зугтахыг хүссэн хүслийг буруутгаж чадахгүй юм даа.

Түүнийг энд аваад ирвэл тэр аюулгүй болно гэж бодсон минь буруу байж, манай хэд дунд тагнуул байгааг гадарлаж эхэлсэн. Уг нь Намиг дасаад ирэхээр бид илүү дотно болох үед түүнд үнэнийг хэлнэ гэж бодож байсан гэтэл байдал буруу тийшээ эргэчих гэж. Тагнуул хэн болохыг мэдтэл хэн ч миний Намиг гэх сэтгэлийг мэдэх ёсгүй. Хэрвээ тэд миний сул тал Нами болохыг мэдвэл миний эсрэг Намиг ашиглах нь гарцаагүй тэгвэл тэр минь аюулд орно.

Одоо дайсныг буруу тийшээ залахын тулд өөрийгөө Жэхёныг наашаа авч ирэх гэж байгаад бүтэлгүйтээд оронд нь дүүгийн аваад ирлээ гэсэн худал үгсийг тараах хэрэгтэй. Нами үүнийг сонсоод намайг үзэн ядаж надад итгэхээ болихыг нь мэдэж байгаа ч чамайг аюулд оруулж чадахгүй нь уучлаарай Нами минь. Энэ бол миний хийх ёстой зүйл, хүн хайрлаж хүсдэг зүйлийнхээ төлөө золиос гаргах хэрэг гардаг.

Худлаа ярьсан хэрэг үү? Зүгээр намайг хамгаалахын тулд өөрийгөө муу новш болгож харагдуулсан хэрэг үү? Дуёонаа чи яагаад ийм ухаантай гэхдээ ийм тэнэг юм бэ? Надтай ярилцсан бол бид хамтдаа арга бодож олж болохгүй байсан гэж үү?

Бодсон шиг урвагч бол Тэн л байж. Нами миний худлаа ярьсан үгсийг сонсоод надаас зугтаад байгааг мэдэж байна гэхдээ яг одоо түүнд үнэнийг хэлж болохгүй Тэнд сэжиг түрүүлчихнэ. Хэдий Намиг Тэнтэй байхад дургүй байгаа ч магадгүй тэр Тэнтэй ингээд байж байвал илүү аюулгүй байх тиймээс түүнийг Тэнтэй хэсэгтээ үлдээсэн дээр.

Hjertens FjordWhere stories live. Discover now