17. Collapse

734 105 57
                                    

Энэ хэд арай жижиг харин энэ хэд хэт том болчихсон хоорондын харьцаан арай л бишдээд байна шдээ!!!!! Өөрийнхөө хийж байгаа хоол гэхээсээ илүү жанкуу шиг юмыг хараад дургүй хүрээд барьж байсан хутгаа шийдээд гараараа үстэй толгойгоо сэгсийлгэн уур бухимдлаа жаахан ч гэсэн гаргалаа.

"Ёоо би яаж ч хичээгээд Дуёон шиг гоё нэгэн жигд хэрчиж чадахгүй байна" хэмээн урам хугарсан хоолойгоор гашуудан гонгинож байхад миний хойноос хэн нэгний хоолой сонсогдоход бөгөөд би цочсондоо огцом эргэж харлаа.

"Манай хоолны сав болохоос өөр ид шидгүй Нами, хоол хийж байгаа юм уу даа?" хэмээн Тэн уулга алдаж гайхсаар надад дээр хүрч ирлээ. Би түүн рүү муухай хараад "Хоол л хийж чаддаггүй болохоос биш би их нэмэртэй хүн юм шүү" гэж түүнд гоморхон хэллээ.

Тэн жуумалзсанаа хөргөгч налан элгээ тэврэн зогсоод над руу нэг л шүүмжилсэн харцаар харна. "Чи Дуёонд их сайн бололтой" хэмээн ёжилсон юм уу атаархсан юм уу гэмээр үл мэдэгдэх өнгө аястай асуух нь тэр.

Би хоолоо үргэлжлүүлж хийх дээ хамаг анхаарлаа төвлөрүүлэн түүний асуусан өнгө аясыг нээх тоолгүй "Тэр надад их сайн ханддаг болохоор хариуд нь ядаж хоол хийж өгөхийг хүссэн юм, би хүний сэтгэлийг үнэлж чаддаг хүн юм шүү" хэмээн бахдалтайгаар хариулахад Тэн чимээгүй болчихлоо.

Тэнийг хариу хэлэхгүй байхаар нь гайхаад нүднийхээ булангаар түүний байгаа зүгт харахад Тэн гунигтай цайлчихсан "Чи гэрээ санаж байна уу?" түүний энэ асуултыг сонсох агшинд ногоогоо хэрчиж байсан гар минь шууд хөдөлгөөнгүй гацлаа.

Яагаад ч юм Тэний асуусан асуулт намайг зүүднээс минь алгадаад сэрээх шиг л боллоо. Энд хэсэг зуур Дуёоны хайр халамжинд умбаад өөрийгөө хаанаас ирсэн хэн болохыг мартах шахсан юм шиг санагдаад өөртөө дургүй хүрч эхлэх шиг.

Нэг гүнзгий амьсгаа аваад "Гэрээ саналаа гээд яах билээ? Ямар харьж чадах биш" гэж зэвүүцсэн хоолойгоор хариуллаа. Хэрвээ надад энд үлдэх эсвэл гэртээ харих гэсэн хоёр сонголт ирсэн бол би гэртээ л харих байсан, юу сайхан гэр л сайхан.

Одоо ч тавилантайгаа бага багаар эвлэрээд гэр гэр гэж хямрахаа больж байх шиг байна даа эсвэл би томорч байгаа юм болов уу? Амьдралд хүссэнээр болдоггүй өчнөөн зүйлс байдаг болохоор заримдаа дуугүй амаа хамхиад тэвчихээс өөр арга байхгүй болохыг ухаарсан бололтой.

"Надад нөгөө бүсийн талаар яриач?" Тэний сониучхан бөгөөд гунигтай хоолой сонсоод түүн рүү хараад ташаагаа тулж зогсоод "Манайд байна шдээ өлсвөл хоол хийх хэрэггүй зүгээр утсаар залгаад хоол захиалаад идчихдэг"

Hjertens FjordWhere stories live. Discover now