10. Agony

764 117 60
                                    


"Юу яриад байгаа юм бэ? Намайг бодвол чи элэг бүтэн гэр бүлтэй мөн хүссэн сургуульдаа сурч хичээл тарах үед эцэг эх чинь ирж авдаг байсан тийм атал төрсөн ахаасаа өөр хүнгүй надад атаархах хэрэг байгаа юм уу? Гэж цөхөрсөн хоолойгоор түүнээс асуухад

"Ийм болохоор чинь л чамд дургүй Нами, чамд бүх боломж байдаг тийм байхад чи юу ч байхгүй мэт аашилдаг чинь миний дургүйг хамгийн ихээр хүргэдэг. Ийм новшийн газар ирэхээс чинь сэргийлж ах чинь чамайг захиргаанаас нуусан, чи ч амжилттай нуугдаж чадсан тэгсэн ч энд өөр аргаар хүрээд ирдэг ч азгүй амьтан юм даа" гэж инээсхийгээд

"Чамайг энд ирсэн байхыг хараад өрөвдсөн шүү тэгээд чин сэтгэлээсээ хандаж эхэлье гэж бодож байтал тэд ч бас чамд ондоо хандаж эхэлсэн гэхдээ юу гээч? Ийм нөхцөл байдалд ч чи надаас дээр байна, намайг аврах гэж хэн ч ирэхгүй учир нь бүгд намайг сурахаар явсан гэж бодож байгаа харин чамайг ах чинь алга болсныг мэдээд хайх л болно. Тэд яг л намайг нүдэнд орсон өргөс мэт муухай хандаж байхад та гуай аяллаар ирсэн хүн шиг хүссэн хоолоо хийлгүүлж идэж дэлгүүр хүртэл хэсэж дураараа гарч орж болж байсан. Дахиад л миний дургүй хү--"

Ийнхүү Юүмиг яриагаа дуусгаж амжихаас өмнө Юүта Дуёоны цээжинд зоолттой байсан хутгыг сугалж аваад Юүми руу шидэн түүний гэдсэнд зоочихлоо. Би ч цочсондоо бондгосхийн амаа даран ориллоо харин Живин надаас тас зууран нүдэнд нь нулимс цийлгэнэж байгаа харагдана.

Юүми гийн гэдэснээс их хэмжээгээр цус урсаж эхлэх бөгөөд нэг өдрийн дотор хоёрын хоёр удаа ийм дүр зураглал харснаас болж дотор муухай оргин бөөлжис хүрч байлаа. "Яг зүрхэн дундуур нь оносонгүй шд чи ч мууджээ" хэмээн Винвин гаслан хэлэхтэй зэрэгцэн Юүми доошоо уналаа.

Өөрийнхөө хамгийн найзаа ингээд нүдэн дээр минь алуулж байгааг хараад миний тархи шууд зогсон ямар ч мэдээлэл хүлээж авч чадахаа больсон шиг мэдрэмж төрнө. Удалгүй хацар даган халуун нулимс урсаж эхэллээ, амьдрал бас тэд ийм хэрцгий байж болно гэж үү?

Дэндүү гүн шоконд орсноос болж бие минь хөдөлж өгөхгүй байхад Жонни гунигтайгаар уулга алдахад дотор минь жоохон гэсэн тэднийг сэтгэл зүрхтэй юм байна гэсэн найдвар төрнө.

"Аашшшш ядаж нэг хүүхэд салгаж аваад цааш харуулахгүй дээ" гэх Жонни гийн үгс миний эцсийн найдварыг юу ч үгүй няцлах шиг боллоо. Хөл минь биеэ дийлэхээ болин би дошоо сөхөрч унахад Живин намайг даган хамт уналаа. Надаас хэдхэн алхмын цаана нүд нь нээлттэй яг л амьд мэт хэвтэх Юүми руу харан цурхиран уйлж эхэллээ.

Hjertens FjordWhere stories live. Discover now