1. Хоригдол

930 123 20
                                    

Нами гийн талаас

Хамаг бие хүндүүр оргиж нүдээ нээх ч хүндрэлтэй санагдаж байсан ч хүчээр арай гэж нүдээ нээгээд харвал би огт танихгүй газар байх нь тэр. Өөрийн байгаа газрыг тойруулж харвал өөрийгөө өрөөний буланд байх орон дээр сэрснээ мэдэв.

Өрөөний нөгөө буланд томоо хувцасны шүүгээ харагдана тэгээд өрөөний голд байх хивсэн дээр жижиг дугуй кофений ширээ байх бөгөөд тойроод хоёр жижиг сандал байлаа. Өөр онц гойд юм энэ өрөөнд байсангүй хоёр хаалга байсныг эс тооцвол. Нэг хаалга нь гадагшаа гарах хаалга нөгөөх нь угаалгын өрөө рүү орох хаалга гэж таамаглаж байна.

Ухаан алдахаас өмнө юу болсныг санах гэж оролдож үзвэл лаборатори, араатан тэгээд тэсрэлт өөр юу ч санахгүй байна. Хамаг биеийн яс янгинаж өвдөж байсан ч шүдээ зуугаад өндийж босох үед миний хөлөөс гинж зүүсэн байхыг олж харлаа.

Энэ ямар новш нь вэ? Намайг дөнгөлсөн хэрэг үү? гэж бодсоор гинжийг хөлөөсөө салгах гэж оролдож үзэх боловч ямар ч нэмэр алга түлхүүрдэж онгойлгохгүй л бол өөр салгах арга байхгүй бололтой. Өөрийгөө ямар гээгчийн газар яагаад шоронгийн хоригдол шиг хүлээтэй байгаагаа ойлгохгүй тамирдсан биедээ ялагдан буцаад хэвтээд өглөө.

Бослоо гээд яах ч билээ ямар зугтаж чадах биш? Тэгж дэмий хүч тамираа барж байснаас ингээд хүчээ сэлбээд хэвтэж байгаад намайг хорьсон баагийг орж ирэх үед нэг юм бодно биз. Гэхдээ яагаад миний бие ийм аймаар өвчин орчихсон байгаа юм бэ? Яг л нэг төмөр саванд хийгээд уулын уруу өнхрүүлчихсэн юм шиг аль эсвэл наашаа явах замдаа хөлөөс минь уяад машины хойноос татаад чирчихсэн юм шиг.

13 онд болсон явдлаас болж ах маань намайг ямар ч үед өөрийн сэтгэл хөөрөлдөө удирдуулах биш би өөрөө сэтгэл хөөрлөө удирдах ёстой гэж зааж сургасан тиймээс ийм нөхцөл байдалд тайван байж саруул ухаанаар бүхнийг бодох хэрэгтэй. Яг үнэндээ би гэдэг хүн өөрийн сэтгэл хөөрөлдөө автахгүй байж чаддаггүй л дээ.... Заримдаа барьц алдаад сэтгэл хөдлөлөөсөө болж огцом янз бүрийн юм хийчих гээд байдаг талтай....

Намайг элдвийн юм бодоод цаг гаран хэвтэж байхад өрөөний хаалга нэг юм онгойж нэг л танил царай орж ирэх нь тэр. За байз энэ чинь юу билээ? Гэсээр өөрийнхөө хамаг ой санамжыг самран байж санах гэж хичээсний дараа миний ам ангайн нүдэнд минь айдаст тодорч өөрийн мэдэлгүй хойш ухарсаар хананд туллаа. "Чи чинь үхчхээгүй юм уу?????" хэмээн түүнийг амьд байгаад урам хугаран давхар түгшин асуулаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now