8. Kiss Kiss

819 100 53
                                    

Нами гийн талаас

Хэр удаан тэндээ уйлж сууснаа үл мэднэ... Сэтгэл минь жоохон онгойх үед нэг уужуу амьсгаа аваад босож зогсоод гараараа нэг хамраа шувтраад эрээл хайгуулаа үргэлжлүүлэхээр завдлаа. Одоо дахиж уйлахгүй шүү Нами, өнөөдөр өөрийгөө энэ хүртэл сайн хичээж ирсэн гэж урамшуулаад хангалттай их уйллаа, бараг бүтэн сарынхаа нулимсыг гаргачихлаа тиймээс одоо хүчтэй байна шүү.

Зовлонгоо тэвчиж чадахгүй уйлна гэдэг сул дорой хүний хийдэг зүйл гэж би боддоггүй. Хүн өөрийнхөө тэвчээрийн хязгаарыг давтлаа нулимсаа тэвчсээр байгаад эцэст нь өөртөө жоохон амралт өгч сэтгэлээ уудалж уйлдаг гэж боддог.

Хэсэг алхаж байгаад нэг зүйлийг хараад зогтусан түрүүхэн уйлснаас болж хямарсан царайд минь инээмсэглэл тодрон нүд минь гэрэлтээд ирлээ. Яаран гүйсээр хашааны нэг төмөр нь хажуу тийшээ далийсан хэсэгт очоод завсраар нь толгойгоо хийж үзвэл хялбархан гарч байна. Толгой багтаж байна гэдэг чинь биеэ чихээд гарч болно гэсэн манай хоёр ч бас авсаархан болохоор энэ савраар гарч чадна. Ямар бяртай айлын хүүхэд нь энэ хашааны төмрийг хажуу тийш мурийлгадаг байна аа? Яасан ч буянтай хүүхэд вэ?

Өөрийнхөө зорьсон зүйлийг биелүүлж чадсан болохоор үсэрч дэвхцэн байр луугаа буцлаа нөгөө талаас нь хэт удвал Дуёон сэжүүр авахаас сэргийлж байлаа. Гэхдээ тэр одоо унтаж байж ч магадгүй юм тэгэхээр би дэмий зүйлд ч санаа зовж байж болох юм. Сэтгэл бүр гэгэлзээд байгаа болохоор гоё амттай юм идмээр санагдаад байх юм даан ч энд ямар амттан олдох вэ дээ. Ядаж гоё Йогурт идэх юм сан гэхдээ ийм үед хоосон хонохгүй байгаадаа баярлах хэрэгтэй байх.

Надад эндээс явах хэрэгтэй хэдэн арван шалтгаан ар араасаа гарч ирж байхад энд үлдэх ганц ч шалтгаан байхгүй байгаа нь эндээс хурдан яв хэрэгтэй гэдгийг минь сануулж өгч байгаа юм шиг. Цахилгаан шатнаас буугаад өрөө рүүгээ явах гэж байтал Юүта гийн өрөөний хаалга онгойн Юүта гарч ирэх бөгөөд Юүми түүнийг үдэж явуулж байгаа харагдана. Би тэдний хажуугаар өнгөрөн өрөө рүүгээ явж байгаа дүр үзүүлж байгаад Юүтаг алга болоход гялс буцаж яваад Юүми дээр очлоо.

Юүмиг харвал түүний царай үнэхээр сайнгүй харагдаж байлаа түүний энэ хайр найргүй эдлүүлсэн дүр төрхийг харахаар сэтгэл зүрх минь шимширч байна. Түүнд юу тохиолдсон талаар бодоход л огиудас хүрч байн гэхдээ үүнийгээ гаднаа харуулж Юүми гийн сэтгэлийг улам ихээр өвтгөхийг хүссэнгүй.

Hjertens FjordWhere stories live. Discover now