20. Him Or Home

658 109 64
                                    

"Тэр чамайг зугт гээд байхад зугтахгүй ингээд л цаг алдаад байгаад байх юм уу Жон Нами?" гэсээр Тэн хуурамч санаа зовсон царай гаргана. Би Дуёоныг ийм байдалтай хаяад явж чадна гэж үү?

Би Дуёоны шархан дээр гараараа чанга дараад цусыг нь тогтоох гэж оролдох зуур Тэн дахиад ам нээнэ "Чиний хийсэн хамгийн том алдаа юу байсныг чи мэдэх үү?" ийнхүү хүйтэн өнгө аястай асуухад би түүн рүү өндийж хараад "Чамд итгэсэн минь" шүдээ зуун хариуллаа.

Миний хариултыг сонссон Тэн тас тас инээсээр гэнэт түүний царай баясгалантай бөгөөд намайг бассан зэвүүн больж хувираад над руу ширтсээр "Чиний хийсэн хамгийн том алдаа бол надад итгэсэн биш харин Дуёоны итгэлийг алдсан чинь юм" гэж хариулахад миний хөмсөг зангирч царайнд минь уур бухимдал тодорч байлаа.

"Юу гэсэн үг юм?" уур минь хүрч бухимдаж байсан ч энэ бүхний буруутан нь өөрийгөө болохыг ойлгоод цөхөрсөн хоолойгоор ийнхүү асуув. "Дуёон чамд сануулж хэлсэн байхаа, хэнд ч битгий итгэж гэж? Бүр өөрт нь хүртэл битгий гэж байхад чи түүний үгийг авч хэлэлцээгүй. Нөгөө хэн билээ? Ааан Юүми билүү? Тэр их хөөрхөн охин шүү хаха"

Түүний царайнаас хамт инээлгэж тоглоом хийдэг байсан Тэнийг олж харахгүй байна, миний шал өөр хүн гараад ирсэн юм шиг санагдаж байна.  

"Амаа тат" гэж шүдээ зуун Тэн рүү гомдолтой харцаар харан ориллоо харин Тэн хорон инээдээр инээсээр "Агуу сэтгэлтэй юм аа манай Нами... Тэр урвагчийг одоо хүртэл өмөөрч байдаг. Чамайг сайхан сэтгэлтэй гэх үү? Аль эсвэл мунхаг гэх үү?"

Түүний царай нухацтай болж эхлээд "За тэр яах уу, чиний сэтгэл ийм байдаг юм байж харин Дуёоных? Чи түүнийг бодож үзсэн үү?" хэмээн чухал хоолойгоор асуухад би бүр төөрч орхилоо.

"Тэн чи юу гэх гээд байгаа юм бэ?" гэж би эцэст нь туйлдаж ядарсан хоолойгоор аяархан асуулаа.

"Хэрвээ Дуёон чамайг хамгаалаагүй бол чи одоо өөрийгөө ингээд миний өмнө зогсож байна гэж бодож байна уу? Тийм хамгаалалт ихтэй газарт чи сэмээрхэн орж ирж чадна гэж бодсон юм биш биз дээ? Хэрвээ Дуёон чамайг нэгт тавьдаггүй байсан бол чи наашаа ирэхээс өмнө гадаа тусгай салааны цэргүүдэд алуулах байсан Нами"

Түүнийг ингэж нухацтай ярих үед наашаа ирэх замд яагаад ганц ч харуултай таараагүйгээ ойлголоо, Дуёон намайг хамгаалах гэж тэднийг цааш харуулсан хэрэг үү? Хэрвээ энэ бүхэн байсан ч яах гэж? Яах гэж намайг хамгаалдаг юм бэ? Намайг наашаа ирэхийг минь зогсоож болох байхад? Дуёоныг юу бодож санаж байгааг ерөөсөө ойлгохгүй юм аа.

Hjertens FjordWhere stories live. Discover now