23. Ten

749 98 57
                                    

"Тэдний төлөвлөгөө бүтэлгүйтсэн болохоор өөр арга зам хайж элдвийн аргаар араатнуудыг устгах гэж үзсэн ч бас амжилтад хүрээгүй. Тиймээс дотогшоогоо тагнуул оруулахаар болж дотроосоо устгах арга олохоор шийдсэн. Гэхдээ эндхийн байдал тийм амар биш байсан тэд улам хүчирхэг болж улам нийгэмшиж эхэлж байсан болохоор тэднийг дарж авч чадахгүй өдий хүрлээ"

Түүнээс ямар төлөвлөгөө болох талаар асуухаас өмнө тэр яриагаа үргэлжлүүлэв. Ярьж дуусахаар нь асуухаас даа, нэг өдрийн дотор ямар олон хэрцгий үнэнийг олж мэдэж байна даа. Удахгүй миний шокны систем ажиллахаа болих байхаа.

"Энд ирээд очих газаргүй хоноглох газаргүй идэх хоолгүй бусад зэрлэг араатнуудад алуулах гэж явж байгаад Дуёонтой таарсан. Хэрвээ түүнтэй таараагүй байсан бол аль хэдийн алуулчих байсан л даа. Дуёон намайг гэртээ авч ирж би тэдний нэг болж бэлтгэгдэж эхэлсэн юм даа"

Тэний туулсан зүйлсийг төсөөлөн бодоход л хамаг бие минь арзайж халуун ууж байгаа ч өөрийн эрхгүй чичирч байв. Өөрийн эрхгүй түүнийг өрөвдөж түүнийг тэвэрч аваад аргадмаар байв ч бид тийм нөхцөх байдалд биш байгааг санан өөрийгөө хорилоо.

Ингээд бодоход би чинь сайхан байртай хоол ундтай газар ирээд жинхэнэ тансаг амьдралаар амьдарч байсан юм байна шүү дээ. Одоо ёстой жинхэнээсээ дахиж уйлахгүй хүчтэй байх болно, хүчтэй байж тэр балиар новшнуудын өөдөөс тэмцэх хэрэгтэй.

"Хэдий даалгавар ч гэсэн Дуёон чамд тусалсан байхад чи яагаад түүнийг ингэж байгаа юм бэ?" намайг ингэж асуухад тэр эрүүнээс минь бариад намайг өөр лүүгээ харуулаад "Би чиний нүдэнд тийм муу хүн шиг харагдаад байна уу?"

Хэдий тэр дайсны талын хүн ч гэсэн яг намайг хорлохоор зүйл хийгээгүй шүү дээ, тэглээ ч тэр энэ бүхнийг дурандаа хийж байгаа биш. Тэгэхээр тэр яг ч муу хүн биш байх аа, түүний сэтгэлийн хаа нэгтээ миний мэдэх Тэн оршиж л байгаа гэж бодон толгойгоо хөнгөн сэгсэрлээ.

Тэн миний нүд рүү ширтсээр эрхийн хуруугаараа хацрыг минь илээд "Намайг уучлаарай Нами" түүнийг юунд уучлалт гуйгаад байгааг ойлгох гэж оролдож байхад тэр ойртсоор миний уруул дээр өөрийнхөө уруулыг буулгах нь тэр. Түүний зөөлхөн уруул удаан бөгөөд энхрийлсэн маягтай намайг үнсэх бөгөөд түүний нэг гар дагзнаас минь барин намайг өөртөө улам ойртуулж байв.

Саяхан л намайг хуураад намайг алах гэж байна гэж бодсон хүн минь намайг ингээд үнсэж байгаад итгэж өгч чадахгүй нь ээ. Хэт их шоконд орноос болж тархи минь юу хийх ёстойгоо умартан хөдөлгөөнгүй хөшсөн байдалтай байсаар л... Тэний үнсэлтээс мэдрэх мэдрэмж Дуёоноос мэдэрдэг мэдэрдэг мэдрэмжээс тэс ондоо юм.

Hjertens FjordWhere stories live. Discover now