16. Lonely Heart

800 118 57
                                    

Би энд ирээд аль хэдийн гурван долоо хоног болчихлоо, үүрээ орхин ниссэн шувуу шиг бараг гэр ороноо мартах нь ээ энд өөр амьдрал эхлүүлчихсэн ч байх шиг.

Юүми оршуулга дээр очдог өдрөөс хойш би Дуёоноос аль болох зайгаа барих гэж хичээж байгаа ч би холдох тусам тэр надад ойртоод нэмэр алга. Бараг түүнээс зугтахгүй байвал түүнээс хамаг чадахаараа хол байх юм шиг байна.

Живин бид хоёр хүүхдүүддээ хичээлээ заагаад эхэлсэн тэд их балчир бас жоохон дүрсгүй мөртлөө их ухаантай юм байна лээ энэ хугацаанд ихэнх нь цагаан толгойгоо бараг сурчихсан. Гэтэл би гэдэг хүн хэдэн үсгээ сураад нэрээ бичиж сурах гэж үхтлээ загнуулж нүдүүлж байсан билээ дээ? Би тийм толгой муутай хүүхэд байгаагүй шүү..... зүгээр л тэд их ухаантай юм байна.

Жонни ах хаанаас ч гэнэ үү мэдэхгүй Живин бид хоёрт хэдэн модон хайрцаг дүүрэн янз янзын цэцэг авч ирээд биднийг эмэгтэй хүн байна даа хашаагаа чимэглэж тавь гэж өгсөн. Энд байгаа хүмүүс дундаас Жонни ах л надад ах шиг ханддаг харин Тэн найз шиг хариг бусад нь бол байхгүй ээ. Тэр Тэил гэдэг нь намайг бүр нэг нүдээрээ ч харахгүй надтай таарах бүрдээ намайг нүдэнд орсон өргөс шиг аашилдаг, нээх сонин.

Өнөөдөр гадаа гоё дулаахан байгаа болохоор Живин бид хоёр хүүхдүүдээ дагуулаад Жонни ахын авч ирсэн цэцгүүдийг гадаа суулгахаар шийдсэн юм.

"За хүүхдүүдээ хүрзээ ингэж бариад газраа ингэж ухаад цэцгээ болгоомжтой аваад ингэж суулгаад үндсийг нь хөрсөөрөө ингэж булна шүү" хэмээн Живин ихэмсгээр хүүхдүүдэд яг л өөрийн цэцэрлэгээ арчилдаг баян айлын авгай шиг зааж өглөө. Ядаж байхад нээх том нарны малгай өмсчихсөн нэг тийм гүнгийн авхай шиг харагдаад байх юм.

"Нами ээжээ энэ ямар цэцэг вэ?" хэмээн Жэну эгдүүтэй нь аргагүй над руу харан асуухад би түүний өөдөөс гөлрөн юу гэж хариулахаа мэдэхгүй толгойгоо маажин хэсэг бодож байгаад "Ахмм наадах чинь ягаан цэцэг" ийнхүү нээх юм мэддэг юм шиг хариулж орхилоо.

Миний хариултыг сонсоод Жэну инээд алдсаар түүний хажууд суух Жэминийг нудраад "Энэ хар аа миний тарьсан ягаан цэцэг гоё байна уу?"

"Наадах цэцгийг чинь ягаан цэцэг гэдэггүй юм ягаан болохоор нь ягаан цэцэг гэж байгаа юм тэнэгүүдээ" гэсээр Рэнжүн цаанаас цор цор хийв. За яадаг юм цэцгүүдийн нэрс мэддэггүй хүн л байгаа биз жоохон юм байж яасан олон үгтэй юм гартаа барьсан жижиг хүрзээ түүний зүгт далайн дотроо үглэж өглөө.

Hjertens FjordWhere stories live. Discover now