3. Мэргэн санаа

802 110 36
                                    

Нами гийн талаас

Ийм болоод л Юүми Живин хоёр ийм айдастай байсан юм байна шд хөөрхий минь юу ч мэдэлгүй сургуульд явах гэж байгаа гэж итгээд ийм газар ирчихсэн байдаг. Хэдий аюулд орсон ч эрсдэл өндөртэй байсан ч яаж айлын охидыг гэр бүлээс нь салгаж ийм араатнууд руу явуулж чаддаг байна аа? Яаж ийм амиа бодсон новшнууд төр засаглалыг удирдаж явдаг юм бэ?

Би одоо тэгээд энэ Дуёон гэх этгээдийн хүүхэд төрүүлэгч болж таарч байна уу? Хөх инээд хүрчихлээ байна. Эд нар зэрлэг биш харин галзуу юм байна. Хүүхэд хийгээд төрүүлэх ээ? Битгий горьд би удахгүй энэ газраас чинь зугтах болно, сайхан аясыг нь харж байгаад зугтах боломжоо хайж олох л болно. Ах минь надад санаа зовоод байж байхад би энд та нарын боол болоод байж байна гэж юу байх вэ.

За нэг дүгнэлт хийе, Юүта гэх нөхрөөс эхэлье тэрээр чихээр татсан урт үстэй дух хөмсөг нүд хамар уруул бүх юм энэ нөхөрт бол байна аа байна гэхдээ түүний харц нь яг л хүн алчихмаар ширүүн харагдаж байна. Энэ яг нэг тийм нинжа шиг сэм сэмхэн сүр сар хийгээд нээх хүний төсөөлөөгүй зэвсгээр хүнийг алчих юм шиг.

За тэр Жонни гэх гар бол жоохон бадрангуй нэгэн шиг харагдах юм бас нэмж хэлэхэд нөгөө хэдийгээ бодвол биерхүү юм аа энэ яг нөгөө чулуун зэвсгийн үед байсан нэг тал нь аймаар том бүдүүн модон цохиур шиг зэвсэг байдаг аа? Тийм зэвсэг аль эсвэл лантуу бариад дайрч мэдэх сэтгэгдэл төрүүлж байна.

Тэгээд Живинтэй цуг байгаа Винвин гэх этгээд бол маш цэвэрхэн царайтай бөгөөд их даруу төлөв юм шиг харагдах юм. Гэхдээ энэ нөхөр бол бүүр ч эвгүй яг нүд рүү чинь харж байгаад чамд хор уулгаж мэдэхээр маш тайван юу ч болоогүй юм шиг байж байгаад хэрцгий юм хийдэг төрлийнх байх. Харин энэ Дуёон гэх гай бол болгоомжилж байхгүй бол хэдий их дөлгөөхөн царайтай бас ширүүн харцтай биш ч хэзээ ч хамаагүй ар нуруунаас хутга зоочхож мэдэхээр.

Эдгээр артаануудын талаарх бодол минь бие арзайхад хүргэсэн ч сул дорой байдлаа харуулж болохгүй гэж өөртөө дахин сануулаад яг л хувь тавилантайгаа эвлэрч өөрийн шинэ үүрэг даалгавраа гүйцэтгэх хүн шиг дүр үзүүлээд дуулгавартай номхон царай гаргаж зогслоо.

"Өнөөдөртөө хэт их юм яриад яах вэ? Нэгэнт бие биенээ таньдаг байж таарсан юм чинь та нар хоорондоо ярилцаад байж бай бидэнд хийх зүйл байна" хэмээгээд Дуёон залуусыг дагуулан биднийг орхиод явлаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now