9. Run Run

741 114 72
                                    


Өөрийгөө ийм зүйл хийсэндээ итгэж чадахгүй гарыг минь даган урсах Дуёоны бүлээн цус руу нулимстай нүдээр хараад Дуёон руу харвал тэр над руу шаналсан харцаар ширтэн хөдөлж чадахгүй сууж байлаа. Хутгаа илүү гүн дүрээд гараа хутгаасаа салгаж аваад шууд босож зогсоод түүнийг хойш нь өшиглөж унагаалаа.

Дараа нь анх ирэхэд надад зүүж байсан дөнгийг түүний хөлд зүүлээ, юмыг яаж мэдэх вэ хэрвээ тэр үхэхгүй байвал ядаж шууд босож ирээд намайг хөөж чадахгүй. Уучлаарай Дуёонаа гэхдээ азтай бол ингээд байж байтал нэг нь ирээд чамайг аврах биз гэж бодон өрөөнөөс гараад эргэж харалгүй гээр хар хурдаараа зугтлаа.

Зүрх минь хүн алснаас болж айж түгшсэндээ болж ингэж хүчтэй дэлсэж байна уу эсвэл ухаан жолоогүй хар амиа аврахаар гүйж байгаагаас болж ийм хурдтай цохилж байна уу би мэдэхгүй байна. Биед минь адреналин ялгарч цахилгаан шат хүлээлгүй хар хурдаараа шатаар уруудан гүйсээр эцэст нь гал тогоонд ирэхэд Юүми намайг хүлээгээд зогсож байлаа тэгэхээр бидний бодсон шиг Юүта явсан нь лавтай.

Энэ хүртэл бүтэмжтэй байсанд жоохон ч гэсэн баярлан цээжээ даран амьсгаагаа дараад зогсож байхад Живин гэж сэгсийсэн амьтан хүрч ирлээ. Түүнийг ойртож ирэхэд Юүми бид хоёр зэрэг ярвайн би хамраа чимхээд түүн рүү хараад "Чамаас тэр чигтээ хурьцал үнэртэж байна" хэмээн шижиглэн хэлэхэд тэр нүдээ эргэлдүүлээд

"Тэгээд намайг өөр яаж Винвинээс зугтаж гарч ирж чадна гэж бодоо вэ? Винвинийг дур хүсэлдээ мансуураад өөрийн ухаанаа хэсэг алдаж байхад орон доор нууж тавьсан хайруулын тавгаараа хусаад хаячихсан" гэж тэр хөлрөөд норсон үсээ гараараа самнаад жуумалзан ярьж өглөө.

Бид гал тогооны цонхийг онгойлгон цонхоор авирч гарах зуур Живин яриагаа үргэлжлүүлэн "Тэд биднээс илүү байж болох ч гавлын яс арай төмрөөр хийгдсэн биш хэсэгтээ ухаангүй хэвтэх байлгүй дээ. Би ч яах уу чи зугтах гэж байж юун урт юбка өмсчихсөн юм бэ?" гэсээр над руу шүүмжилсэн харцаар харж байлаа.

Би юбканийхаа хормойг дээш сөхөөд гуяа тойруулж уясан хуучин хувцасныхаа хэлтэрхийг харуулаад "Намайг өөрийнхөө гуяыг зүсэхгүйгээр энд хутгаа нууж явах ямар хэцүү байсныг мэдэх үү?" гэхэд Живин над руу давгүй шүү гэсэн харцаар харлаа.

Би ч цаг алдалгүй тэднийг дагуулаад өөрийн олж харсан хашааны жижиг завсар гарсан хэсэг рүү дагуулан гүйлээ. Дахиад жоохон гүйчихвэл болчихно гэж өөрийгөө аргадсаар амьсгаадаж байсан ч биеэ хүчлэн гүйсээр яг хөл бөмбөгийн талбайн голд ирэхэд харанхуй байсан газарт гэнэт тал талаас хөл бөмбөгийн талбайн том гэрэлтүүлгүүд асаж эхэллээ.

Hjertens FjordWhere stories live. Discover now