14. Strawberry Taste

863 116 67
                                    

Хэт их тоос шорооноос болж хамар ам битүүрээд хэрэг алга, хэдэн цаг ноцолдсоны эцэст овоо нэг юм хүн амьтан байж болохоор болгож тавилаа. Ганц анги цэвэрлэх гэж ингэж удаж байгаа юм чинь энэ сургуулийг тэр чигт нь цэвэрлэвэл хэдэн сар болох нь ээ? Сүлдээ бүр ингээд цэвэрлэгч болчих гэж.

"Ёооо энд ирээд ёстой янз янзын юм хийж үзэж байна аа дараагийн удаа булш ух гэвэл би лав гайхахгүй ээ" гэсээр Живин нуруугаа барин ёолов харин би түүнийг харж шоолно.

"Чинийх дууссан уу?" гэж асуухад тэр "Минийх болчихсон чи дууссан бол хоёулаа жоохон амаръя" гээд бид хоёр нэг сул ширээнд очиж суугаад өөд өөдөөсөө харан ширээгээ дэрлэлээ.

"Анх бага ангид орж байсан үе санаанд орчихлоо" гээд бага насаа дурсан хэлэхэд Живин өөдөөс инээгээд "Тийм шүү, ингээд хамт суудаг байсан юм байна" гэж хариулав.

"Чи яагаад надад тийм дургүй байсан юм?" намайг ингэж асуухад Живин харцаа өөр тийш шилжүүлээд "Яг дургүй ч байгаагүй л дээ, чи миний хөрш тэгснээ нэг цэцэрлэгт яваад дараа нь бүр нэг сургууль нэг ангид ороод өдрийн талаас илүү хугацаанд чамайг хараад... Яваандаа чамаас их залхаж байж билээ тэгээд л сүүлдээ дургүйцсэн" гэсээр тэр инээгээд "Гэтэл энд хүртэл ингээд хамт байх гэж ёстой тавилан юм даа"

"Харин чи? Чи яагаад надад дургүй байсан юм бэ?" хэмээн Живин намуухан хоолойгоор асуухад би түүнийг багийн дүр төрхийг төсөөлөөд "Чи баян айлын эрх танхил охин шиг байсан болохоор, дандаа ганган хувцаслаж дээгүүр харсан нэгэн байсан болохоор би чамайг ааштай их зантай гэж боддог байсан" гэж түүнд ярьж өгөхөд тэр огцом босож суулаа.

Удалгүй Живин намайг гижигдээд "Би хэзээ чамд нээх их зан гаргачихсан юм айн айн айн" хэмээн намайг гижигдсээр харин би инээсээр түүнээс мултрах гэж үзнэ.

том ангид зөвхөн бид хоёрын хөхрөлдөж инээлдэх дуу хадна. Энд ирснээсээ хойш ингэж сэтгэлээсээ инээгээгүй юм байна, бараг инээх ямар байдаг болохыг мартах шахаж.

Би ноцолдсоор байгаад Живинээс мултраад түүнээс зугтаад амьсгаа аваад нулимсаа арчих агаад бид хоёр өөд өөдөөсөө хараад дайрахад бэлэн байж байтал Жонни ангид орж ирлээ. Жонни ирснээс болж Живин дайрахаа больж миний санаа амарлаа дахиад гижигдүүлбэл би яг чадрах байсан байх, Жонниг хараад ингэж баярлах өдөр ирэх гэж.

"Охидуууууудаааа" гэсээр тэр савтай хоол барьсаар хүрч ирээд "Гал тогооноос хоол ирсэн, ирээдүйн ээж нарыг өлсгөж болохгүй биз дээ" хэмээн малийсаар хоолны савны таглааг онгойлгож бэлдэж тавилаа. Бид дуулгавартай нь аргагүй очиж суугаад хоолноос идлээ, үхэх гэж байсан ч хоолноос татгалзахгүй юм даа.

Hjertens FjordWhere stories live. Discover now