Prologue

2.2K 139 47
                                    

Ногоон бүс 27 он

Ногоон бүс гэхээр сонин сонсогдож байна уу? Энэ бол миний амьдардаг газар, улс орон гэж хэлэхэд хэцүүхэн болсон болохоор ийм нэр өгсөн мөн 27 он гэхээр эрт дээр үед оччихсон гэж бодож байна уу? Үгүй дээ энэ бол ирээдүй. Юу яриад байгааг минь ойлгохгүй гайхаж байна уу? За би дэлгэрэнгүй ярьж өгье.

Энэ явдлаас 27 жилийн өмнө манай улсад орон орноос эрдэмтэд ирж нэгэн том туршилтад дээр ажилласан юм гэвч бүх зүйл буруугаар эргэж маш том тэсрэлт болсон. Тэсрэлтээс болж янз бүрийн химийн бодис гадагшаа ялгарч нэгэн вирусийг үүсгэж тэр нь тархсан. Энэ вирус нь хүмүүсийг хэрцгий зэрлэг болгоход хүргэж бүр хүний махаар хооллодог болсон гэдэг.

Харин эрүүл үлдэж чадсан хүмүүс нь тэднийг араатнууд гэж нэрлэх болсон бөгөөд манай улс дундаа маш том хана босгож баруун зүүн гэж хуваагдсан, баруунд араатнууд аж төрж харин зүүнд бид нар амьдардаг. Манай улс дэлхийгээс тэр чигтээ тусгаарлагдсан болохоор ногоон бүс гэх нэрийг зүүж мөн өөрсдийн гэсэн он тоололтой болсон, бидний он тооллоор 0 онд энэ аймшигт явдал болсон билээ.

Эрдэм шинжилгээний лабораторийн өрөөнд босгоод тавьсан туршилтын орон дээр гар, хөл, бэлхүүс болон хоолойгоороо оронд хүлээстэй байгаа "араатныг" би нэг бүрчлэн ажиглан сууж байна. Энэхүү араатан хэд хоногийн өмнө манай бүс рүү нууцаар дайрч орж ирж байгаад бидэнд баригдаад туршилтанд орохоор байж байгаа нь энэ дээ.

Хэдий тэр бүх гай гамшгийн дараа том хана босгосон ч манай зүүн бүс рүү тэд нэвтэрч орох явдлууд тохиолдож байсан удаа цөөнгүй. Энэ бүгдээс хамгийн хэрцгий бөгөөд аймшигтай явдал нь 13 онд болж өнгөрсөн, тэр үед манай зүүн бүс араатнуудын дайралтад өртсөн юм.

Энэ явдал яагаад бусдаасаа илүү ийм аймаар байсан бэ гэж үү? Учир нь тэр дайралтад манай эцэг эх амь үрэгдсэн юм. Би гэдэг хүн дөрөвхөн настай байсан харин манай ах Жэхён 11 настай байсан, тэр үеэс манай нагац ах болох Хычол ах бид хоёрыг өөр дээрээ авсан юм даа.

Манай нагац ах энэ эрдэм шинжилгээний лаботарийн судлаач хүн байгаа юм тийм болохоор Жэхён ах түүнийг дагаж ийшээ ирсээр байгаад одоо тэр өрөө томоохон судлаач болсон харин одоо энэ лаборатори бидний гэр л гэсэн үг. Ер нь манай эцэг эх ч бас эрдэмтэд байсан тэгэхээр удмаа дагасан байх.

Энэ жил би арван найман нас хүрэх бөгөөд намайг Жон Нами гэдэг би 9 онд төрсөн. Уг нь манай бүсэд жил болгон насанд хүрч байгаа охидыг засгийн газраас бэлдэж өгсөн тусгай нууц сургуульд явуулдаг юм гэтэл ах нар намайг явуулахгүй гээд энэ лабораторид хорьчихсон.

Манай засгийн газар улсынхаа бүсгүйчүүдийг сайхан дэмжээд тусгай сургууль хотоос гадна байгуулаад охидыг сургалтад явуулж байхад намайг явуулахгүй гээд муухай шд. Манай хөрш айлын хачин Ким Живин хүртэл явж байхад би гэдэг хүн ахын тушаалаар энэ шинэ туршилтын туулайг манах үүрэг даалгавар аваад байж байх гэж.

Хүлээтэйгээрээ унтаж буй араатны өмнө нүүр тулан очиж зогсоод нэг бүрчлэн түүнийг шалгаж гарлаа, унтаж буй гэж дээ нүд нь аниастай байхыг бодвол унтаж байгаа байлгүй дээ...? Эд нар түүнд нойрсуулах бодис тарьсан биз. Энэ араатан гэх хүн бол гаднаасаа бол бид нараас үнэхээр ялгараад байх юм түй ч алга гэхдээ ажиглаад байхад нэг зүйл биш байгааг би анзаарлаа.

Миний царай барайж хөмсөг минь зангирч эхэллээ учир нь тэр амьсгалахгүй байна. Тэр арай үхчихсэн юм биш биз дээ? Би гараа явуулаад түүний хамран доор хуруугаа барихад ямар ч амьсгал мэдрэгдэхгүй байна, судсан дээр нь дарж үзэхэд бас л юу ч алга. Эцэст нь цээжин дээр нь чихээ наагаад зүрхний цохилт байгаа үгүйг шалгасан ч юу сонсогдохгүй байв. 

Яаж ч бодсон үхэх боломжгүй дээ гэж бодон яахаа мэдэхгүй өөр өөртэйгөө ярин будлиж байхад барилгын нөгөө талаас ямар нэгэн тэсрэлт болсон юм шиг аймшигтай чанга чимээ гарлаа. Би ухасхийн хаалга руу гүйж очоод юу болсныг шалгахаар гарах гэж байгаад зогтусан эргэж харлаа. 

Энэ нэг юмыг эндээ үлдээж болохгүй гэсэн бодол намайг цааш явахаас сэргийлэн хэсэг эргэлзэн хаалга руу гөлөрч байхад миний ард хөлийн чимээ сонсогдов. Би ч гайхан рефлексээрээ эргэж харах гэж байхад гэнэт толгойд хүчтэй өвдөлт мэдрэгдэн эргэж харахаас минь өмнө миний нүд харанхуйлаад ухаан минь балартаж эхлэв. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юуны өмнө нь энэ фф-ний санааг аль намар олсон шүү~ гэхдээ дараа нь короронг гарч ирснээс болж бичих үгүйдээ жоохон эргэлзсэн.

Ямар нэгэн улс аль эсвэл яг тэр гэсэн он энэ тэр заамааргүй байсан болохоор тэр чигт зохиомол ертөнц бүтээгээд бичиж байгаа шүү 😪✌🏻

За тэгээд Яайртенс Фьорд маань дараа долоо хоногоос орж эхэлнэ~ Раын-ийнхаа шинэ фф-г хайрлаж дэмжээрэй~ 🙆🏻‍♀️💚

Hjertens FjordWhere stories live. Discover now