18. Conclusion

699 105 61
                                    

Нами гийн талаас

Гал тогоонд эргэж ирээд тэвчиж байсан нулимсаа гаргаад уйлж эхлэх үед Тэний санаа нь зовсоор надад дээр гүйж ирээд

"Юу болсон?Яасан бэ?" гэсээр Тэн намайг шалгаахад би нусаа татаад худлаа хүчээр инээмсэглээд "Харин замдаа шөлөө асгаад гараа түлчихлээ тэгээд өвдөөд уйлаад" гэж худлаа хэлэв.

Тэн хөмсгөө зангидсаар миний гараас аягатай шөлийг аваад шууд угаалтуур луу шидчихлээ, угаалтуур дотор шөл энд тэнд асгарч харин аяга нь хагарах чимээ гарна. Тэн юу ч болоогүй юм шиг царайлаад бүлээн усанд миний гарыг сойгоод толгойг илээд халамжилсан хоолойгоор

"Эвий дээ бүтэлгүй юм шдээ. Тэр муу Дуёон иднэ үү байна уу ямар хамаа байна аа тийм ээ? Чи минь л болгоомжтой байх хэрэгтэй" хэмээн над руу харан өөрийнхөө сэтгэл татам инээмсэглэлээ тодрууллаа.

Өөрийгөө эмэгчин болоод дуусахгүй зүгээр нэг муу шатрын хүү байснаа мэдээд дотор минь улам бачимдан цээжин дотор буцлах уур хилэнгээ нулимс болгож гаргалаа. Намайг гэнэт уйлахыг харсан Тэн балмагдсаар намайг шууд тэвэрч аваад нурууг минь илээд аяархан дуу аялан намайг тайвшруулж өгөв.

Түүний цамцнаас тас зууран өөрийгөө Дуёонд итгэсэнд харааж зүхэн цурхиран уйлна, яагаад миний сэтгэлээ зориулсан хүмүүс надаас урваад байгаа юм бэ? Яагаад миний амьдрал тоглоом шиг болчихсон юм бэ? Эцэст нь эхэр татан уйлах үед Тэн намайг өргөөд алхаж эхлэв.

Тэр намайг хаашаа авч байгааг мэдэхгүй ч өөрийн эрхгүй шууд Тэний цээжинд нүүрээ наалаа, ер нь хаашаа явж байгаа нь ч надад хамаагүй санагдан түүнд өөрийгөө даатгав. Мэднэ ээ, Тэнийг тэднийг нэг болохыг мэднэ гэхдээ ийм үед орь ганцаараа байснаас түүний надад өгөх дулааныг мэдрэх нь хавьгүй дээр санагдсан юм. Тэд намайг ашиглаж байгаа бол би ч бас тэднийг ашиглаж болно биз дээ?

Өөртөө өч төчнөөн удаа сануулж хэлсэн байж яагаад ингэтлээ хүндээр хүлээж авч шаналаад байгаа юм бэ Нами? Азгүй царайлж наашаа хулгайлагдаж ирсэн биш бүр төвөлөгөөгний нэг хэсэг байсандаа ингэж гутраад байна уу? Аль эсвэл Дуёон намайг хуурсанд ингэж сэтгэл минь эмтрээд байна уу?

Энэ хугацаанд өөрийгөө Дуёоноос маш сайн бултаж өөрийнхөө сэтгэлийг түүнээс хамгаалж байна гэж бодоод яваад байсан яг үнэндээ би зүгээр л өөрийгөө хуурч явсан байж. Оюун ухаандаа түүнээс хэдэн бээрийн зайтай явж байгаа гэж төсөөлчихсөн харин бодит байдал дээр сэтгэлээрээ хэм хэмээр ойртож байсан байна.

Hjertens FjordWhere stories live. Discover now