13. Girls Talk

729 110 45
                                    

Намайг хүүхдүүдийг тэврэхийг хараад Живин дээр очсон хэд ч бас барьцан Живинийг тас тэвэрч байгаа харагдана, хөөрхөн золигнууд ч бол доо. Сэтгэл санаагаа цэгцэлж аваад эргэн босоод зогсоход Тэн "Алив Жонни ах бид хоёрыг дагаад яваарай та нарт өрөөг чинь үзүүлье" хэмээн яг л цэцэрлэгийн багш шиг дуугарахад хүүхдүүд шуугилдан Жонни Тэн хоёрыг дагаад яваад өглөө.

Живин Винвин Юүта бид дөрөв үлдэх бөгөөд Юүта ямар ч нүүрний хувиралгүй над руу хараад "Та хоёрыг гэрт зүгээр сууж байхаар энэ хүүхдэд бичиг үсэг зааж өг" гэж тушаасан маягтай хэллээ.

Юүта гийн хэлсэн зүйлийг сонсоод шүлсэндээ хахах нь холгүй байлаа хүнийг наашаа аулгайж авч ирээд эмэгчин болгоод тэгснээ саяхан ээж болгосноо одоо болохоор багш болгох гээд байгаа хэрэг үү? Долоо хоногийн дотор хоригдол гэх нэр дор хэдэн ч удаа хэргэм зэргээ сольж байна аа айн? Гаххх түй гээд хөл рүү нь нулимчих юм сан даа.

Урьд шөнө нүдэн дээр минь найзыг минь хороочхоод одоо болохоор юу ч болоогүй мэт намайг багш бол гээд байдаг ямар ичих булчирхайгүй улс вэ? Ингэхэд Юүми гийн цогцсыг яасан юм бол? Хэдий хогийн зан гаргасан ч түүний хүүрийг хорхой шувуу идээсэй гэж хүсэхгүй байна, хүн байсан юм байна даа оруулсан шиг оршуулах юм сан. Намайг ийм хүсэлт гаргавал намайг хамт булшилчихгүй байгаа?

Хэрвээ тэгвэл Дуёонд л хохиролтой шд тэгэхээр арай ч тийм зүйл хийхгүй байхаа. Ер нь бол над шиг хүүхдийг нь түрүүлж өгөх үр удмыг нь үргэлжлүүлэх хүмүүст сайн хандах ёстой бус уу? Муухай садист гарууд юм даа.

Одоо эсэргүүцээд ч нэмэргүй байх даа гэхдээ сайн талаас нь харвал энэ хэдтэй өдрийг өнгөрөөж байснаас энэ хүүхдүүдтэй өнгөрөөсөн нь дээр юм шиг.

Тэглээ ч зугтах хүртэл энд юу хийх вэ дээ? Эцсийн эцэст нь энэ хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй юм чинь сайн хүн болгохын төлөө эрдэм номтой болгож өгөөд зөв хүмүүжүүлбэл бидэнд л хэрэгтэй биз ээ.

"Зөө" гэж дурамжхан хариулахад Винвин "Орхигдсон сургуулийн барилгаас нэг ангийг сонгож авч цэвэрлээд хичээл заах ангиа болго" гэж хэлээд гарах хаалга руу Живинийг татан явж эхэллээ. Живин эргэж харан над руу сул гараа сунгах үед би хойноос нь гүйж очоод түүний сул гараас атгаад бид хамтдаа явлаа.

Биднийг сургуулийн барилга дотор орж ирэхэд Юүта "Бид цахилгааныг янзалчихсан болохоор одоо тог нь асуудалгүй ажиллах ёстой" гэж намуухан хоолойгоор айлдах нь эвгүй санагдана. Винвин Живинийг тавих үед Живин намайг сугадаж аваад бид хамтдаа түрүүлж алхан нэг анги сонгож авлаа гэхдээ хамгийн аймаар нь энэ газар хуруу зузаан тоосонд дарагдчихсан байна.

Hjertens FjordWhere stories live. Discover now