6. Жүжигчин

755 112 38
                                    

За гүнзгий амьсгаа аваад гаргаад өөрийнхөө дотор нуугдаж байсан жүжигчний авьяасаа гаргаж ирээд энэ нэг юмны толгой гийн эргүүлээд өг Нами гуай, чи чадна аа. Хэсэг нүдээ анин ийнхүү жижигхэн бясалгал хийгээд нүдээ нээгээд нүүрэндээ инээмсэглэл тодруулаад

"Өнөөдөр ямар хоол идэх юм бэ Дуёонаа?" хэмээн цоглог дуугаар Дуёоноос асуухад тэр над руу хараад юм бодож байгаа царай гаргалаа.

"Ммм юу идмээр байна? Манайд танайх шиг олон төрлийн сонголт байхгүй, түргэн хоол гэсэн зүйлс байхгүй ч байгаа юмаараа би чиний хүссэн хоолыг хийж өгье" хэмээн жоохон санаа зовсон байдалтай хариулах нь надад сонин сэтгэгдэл төрүүлнэ.

Нөгөө дургүй зүйл чинь өөрт чинь их ээлтэй болоод эхлэх үед аль эсвэл үзэн яддаг хүн чинь чамд сайн хандаад байхаар өмнөх шигээ үзэн ядаж чадахаа больсон ч дуртай болж чаддаггүй нэг тийм хачин байдалд ордог доо? Яг тийм мэдрэмж надад төрж байна, гэхдээ Дуёон гуай нэг юм хэлэхэд чи хэчнээн надад сайн хандсан ч би чамаас зугтах л болно гэж шийдэмгий дотроо бодно.

"Зүгээр дээ ах нар намайг гаргадаггүй байсан болохоор би гадуур хооллох нь ховор байсан. Би ч гэрийн хоолонд дуртай нэгэн болохоор нэг юм хийгээд өгвөл дуртай нь аргагүй идчихнэ санаа зовох хэрэггүй" гэж өөдрөг царайлан хариулаад Дуёонд өөрийгөө эндхийн амьдралдаа хөл тавьсан гэж итгүүлэхийг оролдоно.

"Тэгвэл би өөрөө мэдээд өдрийн хоолоо хийчих үү?" гэж эелдэг дуугаар асуухад жоохон сэжиг төрөөд явчихлаа шүү. Энэ угийн ийм эелдэг даруухан нэгэн юм уу? Эсвэл худлаа намайг хавхандаа оруулах гээд байна уу нэг л ноотой гэхдээ бараг би өөрөө илүү ноотой харагдаж байгаа л даа.

Найзтайгаа ойр бай гэхдээ дайсантайгаа бүр илүү ойр бай гэдэг байх аа? Тиймээс эхний хэд хоногтоо Дуёонтой ойр байж түүнийг юу хийж хаагуур явдаг болох талаар мэдэж авангаа давхар хэрэгтэй юмнууд байна эсэхийг судлаад авъя.

"Дуёонаа би хоол хийхэд чинь тусалъя, би хоол хийж чадахгүй ч төмс сайн арилгаж чадна шүү" ийнхүү өрөөндөө буцаж ирээд ярзайсаар түүнд хэллээ

Дуёон миний авсан ариун цэврийн хэрэглэлийг угаалгын өрөөнд оруулж тавиад дараа нь надад авч өгсөн хувцаснуудыг өөрийнхөө хувцасны шүүгээг онгойлгон дотор нь нэг бүрчлэн нямбай гэгч нь эвхээд хийлээ. Араатан байж юун ч ажилсаг цэвэрч нямбай юм дээ? Би ч ингэж эмх цэгцтэй хийхгүй шүү.

Hjertens FjordWhere stories live. Discover now