21. Diary

675 112 61
                                    

Тэний өгсөн сонголтуудыг бодсоор хэсэг хугацааны дараа шийдвэрээ гарган сүүлийн удаа миний өмнө ухаангүй яг үхсэн мэт хэвтэх Дуёоны ширтлээ.

Эцэст нь нэг гүнзгий амьсгаа аваад шийдэмгий гэгч нь Тэн рүү гараа сунгах үед "Тэгэхээр чиний сонголт энэ юм биз дээ?" хэмээн Тэн сониучхан хоолойгоор асууна.

"Олон юм яриад байлгүй надад хурдан өгөө дөх" гэж түүнийг загнахад Тэн санаа алдаад миний гарт жижигхэн шилтэй ерөндгийг тавилаа.

Тийм ээ энэ бол миний сонголт... Дуёон гэх энэ өөдгүй новш үхэх ёстой бол миний гарт л үхэх ёстой өөр хэний ч гарт үхэх ёсгүй. Тэглээ ч Тэн яг намайг гэрт минь хүргэж өгөх үгүйг би яаж мэдэх билээ? Надад ямар ч баталгаа байхгүй шд харин Дуёоныг авраад Дуёон Тэн хоёр алалцаж байх хойгуур би гэр лүүгээ сэмхэн зугтаж болох юм, тэр нь илүү найдвартай байлгүй.

Шилтэй юмыг нь задлаад эвтэйхэн Дуёоны аманд хийж өглөө тэгсэн ч түүнд ямар ч өөрчлөлт гараагүй санаа зовох бөгөөд энэ үед миний үйлдлийг нэг бүрчлэн хараад зогсож байсан Тэн "Хэндэри Лүкас" гэж дуудахад хаанаас ч юм бүү мэд хоёр нөхөр гараад ирлээ.

Тэд явсаар Тэний хажууд ирэхэд Тэн эрүүгээрээ Дуёон руу дохиод "Түүнийг аваад яв" гэж тушаах нь тэр, би ч сандран Дуёоноос зуурах үед Тэний гараас бариад намайг хойш татав. Юу ч хийж чадахгүй Хэндэри Лүкас гэх хоёр нөхөр Дуёоныг зөөгөөд авч явахыг харан үлдлээ.

"Аааяа аяар гэм дээ, тайвшир тэд хайрт Дуёоныг чинь яах ч үгүй за юу. Би хэлсэн үгнээсээ буцдаггүй нэгэн юм шүү одоо Дуёон хэсэг амарч тэнхрэх хэрэгтэй" гэж хэлээд инээмсэглэх үед миний дурсамжинд оршдог Тэнийг түүнээс олж харсан юм.

Удалгүй түүний царай гунигтай гэмээр болон хувираад надаас нухацтайгаар "Чи сонголтондоо харамсахгүй юу?" гэхэд би түүн рүү харж чадалгүй шал руу ширтээд "Одоо харамсахад оройтсон"

Миний хариултыг сонссон намайг шалан дээрээс босох зуур Тэн цаашаа маш хурдтай гүйгээд гартаа юм барьсаар буцаад гүйгээд ирэв. Хүүе ээ хүүе намайг босож ядаж байхад ийм хол зайд гүйгээд буцаад ирж байгаа хэрэг үү?

Эд нарыг хурдан гэдгийг ярианаас нь ойлгож авсан ч нүдээрээ харж байгаагүй болохоор шоконд орчихлоо. Эд нар ийм хурдан болоод намайг тийм амархан гүйцдэг байсан байж... Би хажууд үнэхээр яст мэлхий юм байна, өөрөөсөө ичих шиг Тэнэг Нами.

"Май, үүнийг үзээд өөрийгөө зөв сонголт хийсэн болохоо ойлгох болно" гэж хэлээд гунигтай инээмсэглэл тодруулан надад нэгэн дэвтрийг атгуулаад өөрөө цаашаа явж эхэллээ. Тэнийг яагаад ингэж сонин аашлаад ойлгоход хэцүү юм аа.

Hjertens FjordWhere stories live. Discover now