19. Dilemma

657 106 95
                                    


Өчигдөр орой Тэн буцаж ирээд намайг өөрийнхөө оронд оруулж тавиад дараа нь миний толгойг илээд надад дуулж өгсөн Түүний халамжинд нэг юм тайван гүн нойронд умбаж чадсан. Эрэгтэй хүнээр бүүвэйлүүлж унтаж үзсэн анхны удаа минь байлаа шүү дээ, сайхан л байдаг юм байна.

Эд сайхан унтаж байхад нэг сайхан амьдралын садаа нь хаалга цөмлөх шахам нүдэх үед бухимдсаар нойрноосоо сэрээд хаалга руу очоод яг онгойлгох гэж байгаад-- гэнэт ухаан орон шууд үйлдлээ зогсоолоо. Болгоомжтой хөдлөн чихээ хаалган дээх наах үед хаалганы цаанаас ууртай Дуёоны хоолой сонсогдлоо.

"Жон Нами наад хараал идсэн хаалгаа яг одоо тайл"

За чи тайл гэсний төлөө би тайлах ёстой юу? Хаалга онгойлговол намайг яачих ч юм билээ? Намайг замд нь таарсан болохоор хулгайгаар авч ирж байгаа дүр үзүүлсэн байж яг үнэндээ албаар хүнийг барьцаалж ирсэн нөхөрт би тэгээд өөрийнхөө дураар хаалгаа тайлж өгөх үү? Битгий мөрөөд тэнэг туулай минь дахиж гэнэдэж чамд хууртагдахгүй шүү.

"Чамайг наана чинь байгааг мэдэж байна шүү Нами, нүүр өгөх тусам битгий давраад байгаарай яг одоо хаалгаа нээ" Би хаалгаа налан нүдээ эргэлдүүлээд за ёстой нүүр өгч байхад бөгс өгсөн нь хэн билээ дээ?

"Жон Нами миний тэвчээр барагдаж байна шүү" Энэ дуугүй болохгүй байгаа ам руу нь шивэртэй оймс чихчих юм сан гэж бодон ярвайгаад "Би ганцаараа баймаар байна"

Намайг үнэнийг олоод мэдчихсэн болохоор зугтана гэж айгаад байгаа юм байх даа? Хэрвээ би зугтчих юм бол ахаас нөгөө яриад байгаа юм аа авч чадахгүй гээд бүр яс хавталзаад тайван сууж чадахгүй байгаа юм байна л даа энэ муу.

Байзнаарай тэгэхээр манай ах намайг наашаа ирсэн болохыг мэдэж байгаа гэсэн үг үү???? Мэдэж байж өдий болтол намайг ирж авраагүй шалтгаан нь тэр балай зэвсгээ хамгаалах гэсэн юм биш биз дээ? Би гэдэг хүн сүнс нь зайлсан хүн шиг хувхай цайн хаалгаа налан доош унаад нүдээ анилаа.

Ямар үед амьдрал хамгийн хатуу санагддаг болохыг мэдэж авлаа, зовж шаналах үед биш, юу ч үгүй хоосон өлсөж байхад бус харин халуун дулаанаар угтаж авах гэр гэх зүйл үгүй болсон үед хамгийн хэцүү байдаг юм байна.

Хаашаа ч харсан намайг хүлээж авах газар үгүй болсон мэт... тэгсэн хэдий ч үхэхийг хүсэхгүй байгаа болохоор эцсээ хүртэл тэмцэхээс аргагүй. Аль аль тал дэндүү новшийн санагдаад байгаа болохоор эндээс бүр холын хол явах юм сан гэхдээ ногоон бүсээс гарах боломжгүй учир би яачхаж чадахгүй юм.

Hjertens FjordWhere stories live. Discover now