15. Funeral

768 107 77
                                    

"За байз өчигдөр хоёр удаа харин өнөөдөр нэг" хэмээн Дуёон хуруугаа тоолоод "тэгэхээр ингээд гурван удаа болж байна уу?" ийнхүү надаас асуухад би хэлэх үггүй болчихлоо, энэ тэнэг чинь өөрсдийнхөө үнсэлтийн тоолоод байгаа юм уу?

"Надтай биш, надаас өмнө нь хэдэн хүнтэй гэж байхад" гэсээр мөчөөгөө өгөхгүй түүнээс шалгаахад Дуёон өөдөөс чухал царай гаргаж эхлэх агаад тэрхэн агшинд өөрийгөө арай даварчихсан юм болов уу гэж бодон айж эхэллээ. Живиний үгэнд ордог баатар болж байгаад унтаж байсан араатныг сэрээгээд өөртөө лай удаж байгаа юм биш биз дээ?

"Амьдралдаа чамаас өөр хүнтэй иймэрхүү зүйл хийж байгаагүй" хэмээн Дуёонтой нухацтай хэлэх нь тэр. Би түрүүлж бодолгүй шууд ам нээн "Яагаад вэ, чи ийм хөгшин байж яагаад үзээгүй гэж?" гэж асуусныхаа дараа өөрийгөө юу хийсэн болохыг ухааран доош хараад хэлээ хазлаа. Тэнэг Нами Мангар Нами Ухаан Муутай Нами.

"Чамайг хүлээж байсан болохоор" гэх Дуёоны намуухан бөгөөд нухацтай хоолой чихэнд хүрнэ. Ийм хариулт хүлээгээгүй болохоор бантах балмагдах мэдрэмж зэрэг төрөн яахаа мэдэхгүй эргэж хараад "Йогурт хийж өгсөнд баярлалаа" гэж хэлчхээд тэр чигээрээ өрөө рүүгээ буцлаа.

Намайг хүлээж байсан болохоор өөр эмэгтэй хүнтэй хамт байгаагүй ээ? Ямар гээгчийн элий балай худал хуурмаг вэ? Уянгалуулах гэж оролдоод байгаа юм уу хаашаа юм хөгшин төгцөг чинь. Таргаа идэж дуусаад орондоо орохдоо бэлдэж аваад шууд орондоо орлоо өнөөдрийн ажил хийх хүнд байсан бололтой ядарсандаа шууд унтаад өгсөн байлаа.

Дуёон шөнө орж ирж хамт унтсан үгүйг мэдэхгүй ч өглөө сэрэхэд би орон дээрээ ганцаараа сэрсэн юм. Өнөөдөр орноосоо босмооргүй байсан ч хүүхдүүдэд хичээлийг нь зааж эхэлнэ гэдгээ санаад дурамжхан хөлөө чирсээр бослоо. Багш болсон ч цалинжихгүй байх даа? Гэхдээ энд ямар мөнгө байдаг биш яаж ч цалинжих билээ дээ.

Энд мөнгөтэй байсан ч мөнгө бол хий хоосон цааснаас цаашгүй болохоор утгагүй ч юм шиг гэхдээ нэг бодлын мөнгөний төлөө хамаг зав цагаа яс махаа зарцуулахгүй амар ч юм шиг. Ингээд бодоход бидний өдөр тутмын амьдрал дэндүү ихээр мөнгөний хараат болчихсон байж.

Мөнгөний төлөө л ажиллаж амьдарч өдөр хоногийг өнгөрөөдөг хүмүүс хаа сайгүй тэгээд мөнгө олох замдаа амьдралын утгаа алдчихсан. Ганц наслах амьдралаа таашааж амьдрах биш зүгээр мөнгөний боол болоод оршин тогтнож байгаа... Ингээд бодоход эдгээр араатнуудад атаархах шиг тэд их эрх чөлөөтэй юм аа.

Hjertens FjordWhere stories live. Discover now