12. Mommy

770 121 89
                                    

"Чи---чи хэн бэ?" гэж мөнөөх үл таних залуугаас айж тэвдэн асуухад тэр өөдөөс инээгээд "Чиний шинэ эзэн байна" гэхэд миний саяхан бодож байсан бодол биелж байгааг мэдэн өөрийн эрхгүй царай минь барайлаа.

Би ямар дэлгүүрээс авсан хүссэн үедээ тайлж шидэж болдог тавчик уу? Яахаараа хэн хүссэн болгон нь намайг хэрэглэх гээд байна аа ёстой даварчихсан амьтад вэ? Тэр Дуёон хаана байна очиж заргалдах юм сан--- гэхдээ жинхэнээсээ очиж тэгж чадахгүй л дээ айсандаа өмдөндөө шээчих биз. Зарим үгс толгой дотроо л үлддэг юм байна.

Нөгөөх чинь над руу ёжтой хараад байхаар нь би түүнээс зайлсхийгээд хөнжлөөрөө нүүрээ хучих үед тэр "Дуёон завгүй байгаа болохоор намайг өглөөний цайг чинь бэлдээд өгчхөөрэй гэсэн юм" гэж хэлээд гартаа барьсан зутангаа надад харуулаад өрөөнд орж ирээд хаалгаа хаалаа.

Түүнийг муу санаалж ирээгүй гэдгийг мэдээд жоохон тайвшран биеэ суллаад хөнжлөө доош буулгалаа. Өөрийг нь алах гэж санаархаж байхад намайг өлсөх вий гээд хүнээр надад хоол бэлдүүлж байдаг, Дуёонаа чи яг ямар санаа агуулж байгаа хүн бэ? Хэмээн гүн бодол дарагдана.

"За унтаахай минь босож нүүр амаа угаачхаад ир" гэж тэр цоглог дуугаар дуулах шахам хэлээд аягатай зутангаа ширээн дээр тавих зуур би гялс босоод угаалгын өрөө рүү орлоо. Өчигдөр газар унасан болохоор нүүр мүүр халтайсан байгааг одоо л анзааран гялс угаагаад хэт их уйлснаас болж хавдаж улайсан нүдээ хүйтэн усаар шавилаа.

Овоо нэг юм хүн шиг дүр төрхтэй болоод буцаад гарах үед нөгөө үл таних залуу чинь өөдөөс мишээсээр намайг хүлээгээд сууж байлаа. Түүний инээмсэглэл нь үнэхээр өхөөрдөм хорхойд хоргүй нэгэн мэт харагдуулаад байх юм. Тэгсэн ч муу санаалаад түүнээс болгоомжлон ширээний нөгөө талд нь суугаад бэлдэж ирсэн хоолноос нь идэж эхэллээ.

"Нами гэсэн байхаа?" хэмээн цоглог дуугаар асуухад би зүгээр хариу толгой дохилоо, таньж мэдэхгүй хүнтэй юм ярьж болохгүй гэж манай Жэхён ах надад зааж өгсөн юм.

"Намайг Тэн гэдэг" гэж тэр яриагаа үргэлжлүүлэн өөрийгөө надад танилцуулав. Энэ тэдний нэг юм байх даа? Яагаад би өмнө нь харж эсвэл нэрийг нь ч сонсож байгаагүй юм болоо?

"Цаашид намайг Тэн ахаа гэж дуудаж байгаарай" гээд инээмсэглэв "Ахаа? Чи хэдтэй юм?" ийнхүү миний сониуч зан хөдлөн асуухад тэр над руу хөөрхөн хараад

"Би Дуёонтой чацуу шд" гэж хариулахад би Дуёоны насыг мэдэхгүй гэдгээ санан духаа үрээд "Тэгвэл Дуёон хэдтэй юм?" гэж лавлаад зутангаасаа халбагадлаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now