4. Шинэ Орчин

754 119 33
                                    

Нами гийн талаас

Эд нар ер нь яаж амьдардаг юм болоо? Зугтах арга зам хайхаас гадна энэ араатан гэж нэрлэгдэх улс яаж аж төрж нийгэм нь ямархуу системээр явагддаг талаар олж мэдэх хүсэл төрж эхэллээ. Хэдий гаднах орчин тойрныг хараагүй ч өрөөний тохижилт Дуёоны өгсөн хоолыг эргэн санахад нээх өөр санагдаад байгаа байх юм байхгүй ганц юм нь энэ хүртэл би ямар ч цахилгаан бараа олж харсангүй.

Угаалгын өрөөний гаднаас чимээ гарч эхлэх үед Дуёоныг эргэж ирснийг мэдээд өөртөө амжилт хүсээд өөрт байх хамгийн зоригтой царайгаа гаргаад хаалгыг угз татан угаалгын өрөөнөөс гараад Дуёонтой нүүр туллаа.

"Хөөөе би дэлгүүр ормоор байна" гэж шийдэмгий чанга дуугаар орилох шахам хэлээд Дуёоны хариуг үйлдлийг харахаас айгаад нүдээ тас анилаа. Нүдээ анилаа гээд ямар над руу дайрах өвдөлтийг мэдрэхгүй эсвэл татгалзсан сөрөг хариуг нь сонсохгүй байхад хүргэх биш дээ, Жон Нами чи ч гэнэн амьтан юм даа.

Надад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй байхаар нь болгоомжилсон хэвээр аажмаар нэг нүдээ нээгээд харвал Дуёон над руу тайван байдалтай харан зогсож байлаа. Бидний харц тулгарсан ч тэр аюул учруулсан ямар ч үйлдэл хийсэнгүй мөн ямар ч татгалзсан хариу хэлэхгүй байх нь сонин санагдаад байх юм.

"За"

Түүний хэлсэн хоёрхон үсгээс бүрдсэн энэхүү богино үг, миний оршин тогтнол бодит үгүйд эргэлзэхэд хүргэлээ, би сая зөв сонссон биз дээ? Тэр үнэхээр "за" гэсэн үү? Ийм амархан зөвшөөрөх байсан юм бол ингэж их эрч хүч үрэн байж ийм их зориг гаргахгүй байсан ч хайран юм.

"Гутлаа өмс явъя" гэж хэлээд тэрээр үүд рүү очоод хаалганы бариулаас бариад намайг бэлэн болохыг хүлээж зогсов. Би ухасхийн урьд шөнө тайлж шидсэн гутлаа шүүрч аваад бушуухан шиг углаад Дуёон дээр очиход тэрээр хаалга онгойлгон бид хамтдаа гарлаа. Хонгилд дараалсан байх бүх хаалга хаалттай байх бөгөөд их нам гүм орчин биднийг угтаж авна. Ер нь энд дандаа ийм байдалтай байдаг юм байх даа?

Лабораторидоо байсан бол өдийд хаа сайгүй хүмүүс пижигнэлдэж байгааг харахгүй юу, өөрийнхөө дасан зохицсон орчноосоо шал эсрэг тэсрэг газар байх ямар эвгүй юм бэ. Гэнэт хурдацтай хөдөлж эхэлсэн чинь өчигдөр өвдөөд байсан хэсгүүдээр дахин хөндүүр оргиод өөрийн эрхгүй ёолох дуугаар Дуёон над руу эргэж харлаа.

Хэдий энэ нөхрөөс үхтлээ айж байгаа ч яг одоо ийм өвдөлт мэдэрч байгаа шалтгаан минь гэж бодохоор л шар гозойж түүн рүү муухай хараад "Намайг ийшээ яаж зөөсөн болоод миний бие ийм аймаар өвчин орсон байгаа юм?" хэмээн зандрангуй асуухад Дуёон урагшаагаа замаа хараад "Жонни чамайг наашаа зөөх замдаа бүдэрч унаад чамайг унагаасан сурагтай" хэмээн хоолойгоо засан хариуллаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now