2. Эмэгчин

880 117 41
                                    

Нами гийн талаас

"Идээд болсон юм чинь чамд энэ хавийг танилцуулъя" гэж хэлээд тэр миний энд ирэхээсээ өмнө өмсөж байсан гутлыг гаргаж ирээд урд минь тавиад өөрөө доош өвдөглөн суулаа. Тэрээр халааснаасаа түлхүүр гаргаж ирээд миний хөлийг дөнгөлж тавьсан гинжийг түлхүүрдээд салгаж өгөөд миний гараас татаад намайг босголоо. Би уг нь түүнээс гараа татаж авахыг хүссэн ч дийлсэнгүй.

За ийм үед айж түгшиж сандарч болохгүй хамгийн гол нь тайван байж эрүүл саруул ухаанаар бодож өөрийгөө эндээс аврах хэрэгтэй Нами гуай. Хамгийн эхний алхам бол дайсныхаа уурыг хүргэхгүй аргийн олж байгаад боломжийг олоод зугтаана: Үгэнд нь орж байгаад итгэлийг нь олж авбал надад бүүр амар байх болно гэж өөртөө зөвлөөд мөнөөх араатны хэлснээр байхаар шийдлээ.

Үг дуугүй түүнийг дагаад өрөөнөөс гарвал олон хаалгатай хонгил бидний угтаж авлаа эргэн тойрноо нягталж шинжиж харвал бид орхигдсон оюутны байранд байгаа бололтой. Ер нь сая байсан өрөөний зохион байгуулалтыг бодвол яалт ч үгүй оюутны байр болж таарч байна. Манай зүүн жигүүрт эдгээр араатнуудыг бараг зэрлэг амьтад шиг аж төрдөг гэж ярьдаг байсан болохоор ийм хүнлэг амьдарч байгаад нь гайхширч байна шүү.

Бид явсаар нэг том зааланд хүрч ирэхэд тэнд хэдэн эрчүүд болон миний үеийн хоёр охин сууж байлаа. Хоёр охиныг хараад байвал их танил царайнууд байх бөгөөд тэднийг хэн болохыг таних мөчид миний нүд бүлтийн цочролд орлоо. Миний хөрш болох нөгөө ядаргаатай хачин Ким Живин болон миний багийн найз Чүэ Юүми? Тэд хэд хоногийн өмнө нөгөө охидын сургуульд сурахаар яваагүй билүү? Энд юу хийж яваа юм бэ?

Намайг бодолд дарагдан гөлөрч байх зуур Живин түүнийг мөрөөр нь тэвэрсэн залуу гийн гараас мултран хар хурдаараа над руу гүйж ирээд намайг тэвэрч аваад уйлах нь холгүй зангирсан хоолойгоор "Намиииии чамайг харах ийм сайхан байдаг билүү?" гэсээр надад улам ихээр зүүгдэж байлаа.

Живинийг ийм үйлдэлд хийсэнд гайхаад ханасангүй бие хоёр бага байхаасаа нэг нэгэндээ дургүй хоорондоо үзэж тардаг байсан сан. Хамгийн чухал зүйл нь Живинийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн шалгалтаан юу юм бол гэсэн асуулт намайг бүүр улам ихээр гайхшруулж давхар айлгаж байв.

Живин надаас зүүгдэж байхад түүний тэвэрч байсан залуу бидэн дээр хүрч ирээд түүнийг намайг салахыг шаардахад Живин түүний үгэнд орж "Болгоомжтой байгаарай" хэмээн маш аяархан миний чихэнд шивнээд амжлаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now