Epilogue

1K 120 78
                                    

"Хэдий болтол наана ингэж суух гэсэн юм дээ? гэх Живиний хоолой намайг бодит байдал руу буцааж авчирлаа.

Агуу баатрууд бусад хүмүүсийн амийг аврахын төлөө өөрийнхөө амиа золиослон байж тэмцдэг тиймээс бид тэднийг баатрууд гэж нэрлэдэг. Тэд бол миний баатрууд юм, агуу их ялалтын төлөө өөрийгөө үл хайрлан тулалдсан миний баатрууд. Би тэднийг хэзээ ч мартахгүй.

"Тэд эрэлхэг зоригтой байгаагүй бол бид өнөөдөр ингээд сайхан эрх чөлөөтэй явах байсан гэж үү?" хэмээн намуухан хоолойгоор асуухад Живин санаа алдаад хажууд минь ирээд мөрөн дээр минь гараа тавиад

"Намияа чи зарим зүйлийг сэтгэлээсээ тавьж явуулж сурах хэрэгтэй. Чи жил болгон энэ шарил дээр ирдэг шүү дээ ирэх тоолондоо хямарчих юм" гэсээр надад зовсон хоолойгоор үглэв. Хариуд нь би юу ч хэлсэнгүй асар хайрыг тээсэн харцаар шарил руу ширтсээр.

"Одоо оройн сэрүүн орж байна явцгаая" гэж Живин сануулахад "Мм" гэж түүнд товчхон хариу өгөхөд жижиг гарч хүрч ирэн хацарт минь хүрэх нь тэр.

"Ээжээ та даарчихсан байна шүү дээ одоо харъя" түүний бяцхан гар хацрыг минь дулаацуулах үед өөрийгөө ямар ихээр даарсан болохыг ойлгов.

Шарилын чулуун дээр хуруугаа гүйлгээд авч ирсэн цэцгээ тавиад "Дараа гийн удаа эгч нь амттай юм авч ирэх болно оо" гэж хэлээд инээмсэглэлээ. Босож зогсоход жаал хүү намайг хөтлөх үед түүний гар жижигхэн мөртлөө үнэхээр халуун байгаа нь биеийг минь дулаацуулахаас гадна сэтгэлийг минь дулаацуулна.

"Одоо гэртээ харъя аав гоё хоол хийгээд биднийг хүлээж байгаа" гэх цоглог дуу намайг мишээхэд хүргэн би түүний толгойг илээд "Манай бяцхан Жисон өлсөө юу даа" гээд хүүгээ өхөөрдөхөд тэр минь өөдөөс толгойгоо хурдан дохилоо.

Бид хамтдаа хэлхэлдэн оршуулгын газраас гараад Живиний машинд суугаад эргэн дотуур байр луугаа буцлаа. Биднийг хүрч ирэхэд оройн хоол болж таарах агаад ихэнх нь суудлаа эзлэн суусан байв. Биднийг буцаж ирснийг харсан Винвин тээр холоос сүр сар хийсээр хүрч ирээд Живинийг тэвэрч авч түүнийг дулаацуулаад над руу муухай харав харин би өөдөөс нь нүдээ эргэлдүүлсээр.

Яав? Эхнэрийг нь ганц хоёр цаг аваад гарсан биш үхлээ юу? Энэ муу хардалтаасаа болж стрессдэж байгаад хар залуугаараа чадрах байх аа. Өөрийнхөө болон Жисоны гадуур хувцсыг тайлж байхад Жонни ах бидний гадуур хувцсыг аваад "Би яваад өлгөчихье та сууж хоолоо ид" хэмээн малийсаар хэллээ.

Hjertens FjordWhere stories live. Discover now