7. Cry Cry

714 109 22
                                    

Нами гийн талаас

Би энд ирээд аль хэдийн гурав хоночихлоо энэ хэд хоногт ч чадахаараа л Дуёонд сайн хандаж итгэлийг олох гэж үзлээ дажгүй бүтэмжтэй байгаа гэж бодож байна. Өнөөдөр заавал яаж ийж байгаад гарч хашааны хойд хэсгээр нүх сүв хайж олох болно. Энэ удаад байвал явахад улам хэцүү болно гай таарч манай хоёрын нэг нь үр тогтоочих юм бол эцэггүй тэр тусмаа бүр араатны хүүхэд тээж төрүүлээд өсгөн гэдэг бол юу л бол гэхдээ буцаж очоод авахуулна гэдэг бүр аймшигтай.

Дотроо ийм аймаар төлөвлөгөө боловсруулж ийм гүн юмнууд бодож байж гаднаа юу ч болоогүй юм шиг байж чадаж байгаа өөрөөрөө бахархаж байна шүү. Буцаж очоод бараг жүжигчний карьераа эхлүүлнэ ээ. Намайг ингээд бодоод хэвтэж байхад гаднаас Дуёон орж ирлээ, өчигдөр орой ямар юмны ч гэнэ үү шөнийн харуулын ээлжтэй гээд ирж хоноогүй би ганцаараа тааваараа байсан.

Шөнөжин сэрүүн байсан гэхэд түүний царайнд ямар ч ядарсан шинж алга шүү, худлаа харуулд гарч байна гээд унтаад өгөөгүй л байлтай эсвэл эд нар ийм бат бөх биетэй юм уу? Энэ нэг юмыг аваад буцаад Лабораторидоо очиж бүтэн биеийн судалгаа хийж элдвийн туршилт хийж үзэх юм сан, энгийн хүний биеэс аль талаараа яаж илүү сайн болохыг нэг бүрчлэн мэдмээр байх юм. Заза Нами гуай өөрөө эд нарын шөнийн хоол болох гэж байж бас ийм бодохтойгоо.

Дуёон цэвэрхэн хувцас сольж өмсөөд миний хажуугаар ороод нүдээ аниад хэвтээд өглөө, гаднаа ядарсан гэж харагдахгүй л байгаа болохоос тэр ядарсан бололтой. Түүнтэй нэг орон дээр ингээд хэвтээд байх нь сонин юм гэхдээ шууд босчихвол бас сэжиг авчихна яадаг юм билээ? Яасан ч хэцүү юм дээ.

Энэ зарим охид яаж өөрөөсөө хөгшин баян өвөө нартай ингэж хамт байгаад байдаг байна аа? Би тийм хөгшин биш бас царай сайтай хүнтэй ч ингэж байж чадахгүй байхад.... Мөнгөний төлөө хүмүүс нээрээ юу ч хийхээс буцахгүй байдаг бололтой. Энд ирсэн биш их юм үзэж байна дөө.

"Ёооё давсаг давсаг шээс гоожлоо" гэж үглэсээр ухасхийн босоод угаалгын өрөө рүү гүйгээд орлоо. Шээс нь хүрээд боссон хүн болохоос биш Дуёоноос зугтсан хүн байхгүй гэж өөрийнхөө үйлдлийг зөвтгөнө. За одоо яаж шалтаглаж гадагшаа гарах гэдэг л том даваа байна, ийм үед тархи минь гэнэт нэг мэргэн санаа гаргадаг даа яг одоо бас тэгэхгүй юм байх даа. Угаалгын өрөөнд нааш цааш холхингоо хуруугаа хазан яаж эвтэйхэн гадагшаа гарах талаараа тунгаан бодсоор.

Hjertens FjordWhere stories live. Discover now