5. Дэлгүүр

747 119 34
                                    

Бид чимээгүй орчинд алхсаар нэгэн дэлгүүрт хүрч ирлээ гэхдээ энэ дэлгүүр нь супер маркет биш харин дэлхийн тооллоор явдаг хорьдугаар зууны үед байсан дэлгүүрүүд шиг зохион байгуулалтай байв. Ихэнх бараа нь текний цаана өрөөтэй байх бөгөөд юм авахаар бол худалдагчид нь хэлж байж авах бололтой. Яах уу наагуур нь дэл сул хэдэн тавиур харагдах боловч сонголт маш цөөхөн байна.

Ер нь энэ дэлгүүрийн юм тэр чигтээ сонголт цөөхөн юм аа яг хэрэгтэй гэсэн хэдэн бараануудаар дүүрсэн байгаа харагдана. Миний идэх дуртай амттан энэ тэр бол ерөөсөө харагдсангүй. Би хэсэг соёлын шоконд орон шилэн хүзүүгээ маажин зогсоход Дуёон надад халааснаасаа хэдэн тасалбар шиг цаас гаргаж өглөө.

Аваад харвал "1 кг мах" "1 кг будаа" "1 кг гурил" гэсэн гурван төрлийн тасалбар байхыг хараад би түүн рүү асуулт эрсэн харцаар хараад "эд нар юу вэ?"

"Наадахаараа хэрэгтэй гэсэн юм аа ав" гэх нь тэр. Юу гэсэн үг вэ? Энд ийм тасалбараар худалдаа хийдэг хэрэг үү? Ямар ч байсан энэ хүртэл миний төлөвлөгөө бүтсэн болохоор текний цаана байх зүйлсээс харж байгаад оо сойз саван шампунь гэх мэтийн өдөр тутамд хэрэгтэй хэдэн юм руугаа зааж авахад

Худалдагч бүсгүй торлоод "Гурван цагаан эсвэл нэг улаан" гэж надад хэлэхэд би юу ч ойлгохгүй манаран зогсож байхад Дуёон хүрч ирээд миний гараас 1 кг мах гэсэн тасалбарыг аваад худалдагчид өгөөд миний авсан тортой юмыг минь авлаа. Би шинэ орчны системийг толгойдоо шингээн эргэцүүлэн бодох зуур Дуёон намайг чирсээр гараад өөр нэгэн дэлгүүр лүү орлоо.

Энэ удаад хувцасны дэлгүүрт орж ирлээ гэхдээ бас л жижигхэн мөн сонголт багатай байв. Тэгээд ч зогсохгүй зарж байгаа хувцасны загвар нь үнэхээр үе мултарсан хуучны загвартай байхыг хараад өөрийн эрхгүй ярвайлаа. Ингээд бодсон чинь Дуёоны өмссөн хувцас ч бас хуучны загвартай юм байна гэсэн ч тэр их давгүй харагддаг болохоор нээх анзаараагүй юм байна.

Ийм хачин юмнуудаас юуг сонгохоо мэдэхгүй гөлийж байхад Дуёон миний өмнөөс сонголт хийнэ надад хэдэн ээлжийн хувцас авч өгөөд төлбөрийг нь хийлээ. Гэхдээ төлбөр нь миний түрүүн авсан юмны үнээс хямдхан туссан нь намайг гайхшруулж орхив. Бид буцах замдаа түүнээс "Яагаад хувцас ийм хямдхан байгаа юм?" гэж асуухад Дуёон урагшаагаа харсаар

"Чиний авсан саван шампунь болон хэрэглэл энд ховрын бараа болохоор үнэтэй байгаа юм. Хувцас даавууны үйлдвэрт ажилладаг хүмүүс бол цөөнгүй харин бүсгүйчүүдийн хэрэглэлийг хийх үйлдвэр хараахан хөгжөөгүй байгаа болохоор бид танай талаас авдаг юм"

Hjertens FjordWhere stories live. Discover now