25. Kim Doyoung

805 120 94
                                    

Сүүлийн хэсэг болохоор жаахан урт 🤭

Инээмсэглэн өөдрөг сэтгэл тээсээр дотогшоо ороод шууд хоолны танхимд ороод ширээнд суутал Тэил ах надад хоол авч ирлээ. Тэрээр хоол өгөх зуураа над руу цэхэлзсээр ширээн дээр дурамжхан хийсэн хоолоо өрж байхад Жонни ах миний өмнө ирж суулаа. Тэил явахаасаа өмнө нүднийхээ булангаар над руу нэг хялам хийчхээд яваад өглөө. Би ер нь энэ мууд ямар гэм хийсэн болоод намайг нэг нүдэнд орсон өргөс шиг хандаад байдаг бэ?

"Наадахаа битгий тоо" гэсээр Жонни цоглог дуугаар айлдаад хоолноос савхдав би ч харцаа Тэилийн явсан зүгээс салгаад түүн рүү харвал "Цаадах чинь ажилтай байх хойгуур хоёр хайртай дүү нь эмэгчинтэй болчихсон байсанд дургүйцээд байгаа юм" хэмээн нүдээ эргэлдүүлэн өгүүлэв.

Юу вэ? Хайртай дүүгийнх нь эмэгтэй болсон гээд надад ийм дургүй байгаа хэрэг үү? Ямар утгагүй тэнэг ууртай сонин хөгшин төгцөг вэ энэ чинь одоо, би ямар дурандаа дүүгийн булаасан биш. Тэгэхээр манай Живинд бас дургүй байх нь ээ? Живинд дургүй байвал тэр хартай Винвинд нь сайн биз нэг хүн ч гэсэн түүний эмэгтэй рүү ойртохгүй.

"Бодуул та ч бас энэ бүхний талаар мэдэж байсан биз?" хэмээн нэг хөмсгөө өргөн хоолоо идэнгээ Жоннигоос асуухад тэр "За би мэдэхгүй байвал гэж дээ гэхдээ зарим нэг зүйл зарим нэг хүмүүсийн хувийн асуудалтай холбоотой байсан болохоор би оролцоогүй юм" гэсээр өөдөөс чухал царай гарган хариуллаа.

Дахиад л бантчихлаа, бидний хайрын гурвалжин шиг балай юмыг тэд бүгд мэддэг болчихсон гэхээр ичмээр юм. За энэ ч яах уу гол асуудалдаа оръё "Та нар тэгээд хэзээ дайрах юм бэ?" намайг ингэж асуухад Жонни юу ч болоогүй юм шиг хоолоо идсээр хээвнэг хоолойгоор "Маргааш" гэж хариулах нь тэр.

Айн????? Ийм хурдан уу? Тэд үнэхээр бүхнийг эртнээс төлөвлөөд бэлдчихсэн байж ээ? Гэхдээ маргааш гэдэг дэндүү ойрхон байна шүү дээ дараа гийн хоолны цаг болоход л маргааш болчихсон байна шдээ.

"Хүүе хүүе Дуёон ийм байдалтай байхад та нар яаж дайрах гээд байгаа юм бэ?" Санаа зовсон байдлаа нууж чадалгүй асуухад Жонни хоолоо зажилсаар "Дуёон уу? Цаадах чинь маргааш гэхэд зүв зүгээр болчихсон байна" гэхэд би нүдээ анивчин алмайран хоцорлоо.

Бараг үхэл шиг байсан хүн маргааш зүгээр болчихсон байна гэж үү? Тэр ер нь хүн мөн юм уу даа? Би ер нь ямар гээгчийн хүнтэй амьдралаа холбох гээд байна даа гэхдээ одоо харамсахад дэндүү оройтсон Нами гуай.

Hjertens FjordWhere stories live. Discover now