CHAP1

4.1K 203 1
                                    

"Ямар царайлаг юм бэ дээ?" гээд хайрт Жоннигоо ширтсээр хэлэхэд На Мин намайг нударч "Ямар юмаараа царайлаг байдаг юм. Нээх том шанаа тэгснээ жижигхэн эрүүтэй, том уруултай дээрээс нь анааш шиг өндөр. Энэ Жонни чинь ч царайлаг биш, чи ч царайлаг гэж хараад яав ч эрүүл биш ээ. Сэтгэцийн эмнэлэгт үзүүлээд хараагаа бас шалгуулаарай"

"Ийм царайлаг хүнийг яаж ингэж хэлж чадаж байна аа?"

"Чаддаг л юм байна"

На Миныг зөөлөн цохиж "Тэр инээж байгааг нь хараач дээ. Яана аа, ухаан алдлаа найзыгаа түшээрэй" гэхэд надаас холдоод "Яав ч эрүүл биш ээ" гэсээр шогширлоо.

Ийн зогсож байхад хойноос биднийг дуудах сонсогдов.

"За, яасан тэр нэг юм аа ширтсээр л байна уу?"

"Харин тийм ээ, хөөрхөн юм аа" гэхэд тэр худлаа инээж "Жон Жэхён би л цор ганц царайлаг хүн дээ"

Ярвайсаар мөрөн дээгүүр давуулсан гарыг нь түлхэж "Цаашаа цаашаа! Жонни маань хараад чамайг миний найз хөвгүүн гэж бодоод надтай үерхэхгүй. Цаашаа миний найз!"

"Танай Жонни чинь арай л инээд муутай юу?"

"Намайг сайн хараад ав гээд инээж байгаа юм аа. Найз нь яваад найрчхаад ирье. Харж бай" гээд үсээ янзлан Жэхён руу хараад "Ямар байна?"

"Хөөрхөн" гэхэд нь үсээ хойш хаялсаар Жонни руу очлоо.

"Hi, hello Жонни!" гээд гараа даллаад инээмсэглэтэл над руу хальт харчихаад тоолгүй, цааш найзуудтайгаа яваад өгөв.

Ардаас нь харж инээмсэглэсээр буцан нөгөө хоёр дээр иртэл На Мин толгой сэгсэрч "Чамайг тоодоггүй л юм байна шүү дээ"

"Харин ч тоогоод байхад өмнө нь бүр нэг нүдээрээ ч хардаггүй байсан юм. Тийм ээ Жэхён аа?"

Жэхён толгой дохиж "Дахиад илүү зоригтой байгаарай"

"Өө ёстой No problem" гэхтэй зэрэгцэн хонх дуугарч бид 3 анги руу орлоо.

Математикийн хичээл орж байхад Жэхён хойноос дуудаж "3-р бодлогын хариу нь юу юм бэ?" гээд шивнэн асуухад нь мөн адил шивнээд "Жонни+Риёон"

"Айн? тэнцүү 'жоннириёон' гэж бичих юм уу?"

Нүдээ эргэлдүүлсээр "Өө усан толгой! Наад толгой доторх усаа асгаад оронд нь мэдлэг чихээтхээч. Жонни+Риёон=Язгуур доор 247 л байгаа биз дээ!"

Тэр амаа ангайн "Жонни та хоёр энэ бодлогыг зохиосон юм уу?"

Ийм л найзтай хүндээ би. Гэхдээ яах вэ, манай хүн бас хааяа хөөрхөн гэнэт ухаантай болчихдог юм, зүгээр зүгээр.

"Наад толгой доторх ус чинь бараг үерлээд халиж байгаа юм байна даа. Тэгж байгаад мэдлэг чихэхээс"

"Зэрлэг охин! Тэр Жохённитойгоо үерхэхэд чинь туслахгүй дээ"

Багш шивнэн ярьж байгаа бид хоёр руу муухай харж "Юун Жохённи? наад яриа чинь сонсогдоод байна шүү! Жэнхён бодчихоод үзүүлээрэй. Харин Риёом Жохённи гээд байлгүй хичээлээ хий! На Мин ч яахав онц сурдаг. Бас тэр хэн билээ...тэр Жэмүн гуай охин хараад битгий ангалзаад бай!" гэхэд Жэхён, На Мин бид гурав ангиар дүүрэн инээлдэв.

Жохённи гэнэ үү, хөөрхөн ч юм уу?

Багш ширээ цохиод "Чанга инээдэг золигнууд вэ? яачихав, аялагатай яридагыг минь шоолоод байгаа юм уу?"

Жэхён "Багшаа Жэхён. Бас Риёом биш Риёон. Жохённи ч биш Жонни. Жэмүн чинь Жэмин"

"Чи л надад хичээл заах нь дутаж гэнэ. Дуугүй тоогоо бод! Төгсөх анги байж математикийн дөнгөж 8-р ангийн мэдлэгтэй яана даа, энэ Жон Жэнхён" гэхэд нь инээдээ тэвчин үргэлжлүүлэн хичээлээ хийлээ.

+++

"Жэмин аа, алив цүнх барьж бай!" гээд цүнхээ түүн рүү шидтэл барьж аваад нүдний шилээ дээшлүүлэн "Онолын хувьд би барьж байя"

Дараа нь Жэхён руу харж "Алив, ямар харагдаж байна?" гэхэд үсийг минь янзлаад дээрээс доош нь гүйлгэж харан "Зоригтой байгаарай даа!"

Би үсээ хаялан загвар өмсөгчийн алхаагаар алхан Жоннигийн мөрөн дээр товшоод "Hi, hello Жохённи!"

Хүүе ээ, байз даа...би сая Жохённи гэчихэв үү дээ? Ээ золиг гэж. Багшаас л болж байгаа юм.

Жонни над руу хөмсөгөө атиралдуулан сонин харснаа "Xэл зүгшрүүлэх дасгал хийгээд үзээрэй" гээд цааш явлаа.

Пак Риёон чи юу бодож Жохённи гэчихэв дээ. Одоо хайрт Жонни минь намайг аялагатай ярьдаг, балай охин гээд бодчихлоо шүү дээ.

Гэхдээ гоё байна аа. Сая хариу хэллээ. Өмнө бүр хариу ч хэлдэггүй байсан юм. Өдөр болгон яг нэг биш ч тал шатаар ахиж л байна даа. Ахиулсаар байгаад аваад сууна даа.

Буцан алхсаар нөгөө 3 руу очиход На Мин "Жохённи ч гэх шиг нэртэйгээр нь хүүе Жоом оо гээд дуудчихаач!"

Жэмин "Онолын хувьд Жонни биз дээ? Бас жоомны биеийн бүтэ-" гээд хэлж дуусаагүй байхад нь На Мин амыг нь дараад "Чи өөрөө жоомны биеийн бүтэц!"

Жэхён "Ямар ч байсан зоригтой байлаа. Бүр хариу хэллээ шүү дээ, мундаг" гээд бид 4 хэлхэлдсээр сургуулиас гарлаа.

---

~Дуустал нь хамт байгаарай🌼

"My Man" |S1|Where stories live. Discover now