СНАР 16

888 102 25
                                    

"Тэгээд яагаав үнссэн гээд байхад!" гээд Жэхёнд өчигдрийн явдлыг тайлбарлаж өгөх гэж бөөн юм болж байна. Манай энэ мангар юм болохоороо би Жонниг барьж аваад хүчээр үнссэн гэж ойлгоод байгаа юм л даа.

"Чи юу?"

Би босон түүний толгойноос барин сэгсрээд дараа нь тогшиж үзтэл Жэхён "Яаж байна дотор нь ус байна уу?"

"Байхаар барах уу, бүр үерлээд шалбааг тогтчихож" гэхэд Жэхён "Мэдрээд байсан юм аа"

Жэмин ярвайж "Ер нь найз нь буцаад нүдний шилтэй ноомой болдог юм бил үү? Тэгэхгүй бол энэ хэдэн охидуудын бөмбөг болж дууслаа"

"Миний найзаа, наадах чинь ерөнхийдөө чиний буруу биш. Тэр охидын ч буруу биш. Зүгээр л царайлаг царайны чинь буруу" гэтэл Жэмин огцом сандлаас босон "Яг тийм байна. Найз нь ямар харагдаж байна?" гээд үсээ хойш илэв.

"Миний найз өнгөлөг байна амжилт!" гэхтэй зэрэгцэн Сү Ман багш гаднаас нүүрэн дээрээ нүүр нэмээд зурчихсан их танил нүүрний арьстай хамт ороод ирэх чинь.

Суудалдаа суутал өнөө нүүрний арьс чинь үнэг шиг онигор нүдээрээ над руу ёстой онийчхоод цэхэлзэж өгч байна аа.

"Энэ хачин арьс яах гэж?"

Багш "Манай ангид шинээр шилжиж ирж байгаа Сон Ха Вон" гэхэд нь нүүрний арьс бөхийгөөд "Сайн байцгаана уу? Ха Вон гэдэг тусалж дэмжээрэй"

"Манай Риёоны үеэл гэсэн байх аа?"

Ёооё больё оо. Хамаатан саднаараа нэг ангид сурах гээд байгаа юм уу?

"Тийм ээ багшаа" гэхэд нь багш наашаа заагаад "Тэр ар талын ширээнд очоод суучих"

Хачин нүүрний арьс чинь хүн ширтэх өвчтэй юм уу, хаашаа юм.

Дараагийн цаг нийгэм орох байсан ч багш өвчтэй гээд орсонгүй. Гэтэл нүүрний арьс хойноос "Риёон аа, уулзаагүй уджээ. Одоо нэг анги болсон болохоор өдөр болгон уулзах нь дээ" гээд маягтай нь аргагүй инээв.

Ингэж байж нүүрээрээ асфальтан зам дээр чирүүлнэ ээ, энэ яг.

Би эргэж харан худлаа инээгээд "Нүүрэн дээрх нүүрээ арилгаач! оёулсан давхраа минь!" гээд буцан урагшаа хараад Жэхёнд наалдлаа.

Ха Вон "Хөөх найз хөвгүүн чинь юм уу?" гэхэд нь Жэхён эргэж хараад "Яасан атаархаад байна уу?"

Жинхэнэ миний найз.

+++

Ямар үйлийн үрээрээ энэ нүүрний арьстай нэг анги болчихов доо. Арав Читафоноос илүү нойтон хамуу юм. Муу Арав минь харин ч гайгүй байж.

"My Man" |S1|Where stories live. Discover now