СНАР 18

888 117 31
                                    

*7 хоногийн дараа*

Өнөөдөр сурагч насны минь сүүлчийн сургуулийн үдэшлэг болох өдөр. Догдлоод бас жаахан гунигтай л байна. Маргаашнаас шууд л төгсөх шалгалтандаа бэлдэж эхлэх болохоор өнөөдөртөө олон юм бодохгүй ээ.

Жэхён надад зангиагаа өгөөд "Зүүгээд өг" гэхэд нь зангиаг нь аван зүүхдээ "Би ууг нь Жоннигийнхоо зангиаг зүүж өгөх ёстой байтал чинийхийг зүүж өгөөд л үгүй нээрээ" гэхэд Жэхён нүдээ онийлгон муухай харсанаа ширэв татаад "За боль боль больчих! Төрснөөсөө хойш найзалсан найздаа ганц зангиаг нь зүүгээд өгчихөп яах вэ дээ!"

"За, уучлаарай даа. Гэхдээ төрснөөсөө хойш гэж хоёулаа хаашаа юм төрөөд ярьж ч чадахгүй юугаа ч мэдэхгүй байж хоёулаа найзууд болъё гээд найзалчихсан юм уу?" гэхэд Жэхён "Харин ээ, тэгсэн байх"

Жэхён ааваас "Ахаа, эгч та хоёр ер нь манай аав ээжтэй яаж танилцсан юм?" гэхэд аав "Та нартай яг адилхан бид нар сайн найзууд байсан юм. Тэгээд Риёон аа, ээж чинь аавынх нь ардаас гүйсээр байгаад ингээд аваад суучихсан"

Жэхён бид хоёр бие бие рүүгээ хараад яг зэрэг "Түүх давтагдаж байна" гэж аяархан хэлэв.

Аав санаа алдаж "Жэхён аа,чи л миний хүү болох байсан юм даа!"

"Яасан яасан гэнэ ээ? Та ер нь намайг их л голоод байх шиг байна тийм ээ? Эгч шигээ хаяаад явна даа ч гэж байх шиг. Тэгээд энэ Жэхёныг өргөөд авчихаач! Би ах, эгч хоёрын хүүхэд болчихъё!" гэхэд хоёр хацраас бариад "Аавыгаа уучил уучил, хайртай шүү дээ охиндоо" гээд духан дээр үнсэв.

"Уучиллаа" гээд цаг руу харан "За, бид хоёр явлаа"

Жэхёныг чирж гараад сургууль руу алхав.

Жэхён "Очоод өсгийтэй гутлаа өмс өө гээд байхад явж байгааг нь хараад байгаарай!" гэсээр шогшров.

"Яршиг чи миний нөхөр болчхооч!"

"Ёстой тэрэн шиг дэмий юм байхгүй шүү хоёулаа зүгээр л нэг галактикт, нэг тивд, нэг дэлхийд , нэг улсад, нэг хотод, нэг дүүрэгт, нэг хороололд, нэг эмнэлэгт, нэг өдөр, нэг цагт, нэг минутанд төрсөн үй зайгүй сайн найзууд л байсаар дуусъя" гэхэд нь толгой дохиод "Сайхан санаа байна. Гэснээс хоёулаа төрсөн өдрөө яаж тэмдэглэх үү?"

"Өмнө жилийнхээс давж сэтгээд давж тэмдэглэнэ"

"Тэгээд тэр чигээрээ даваад явчихав!" гэхэд инээгээд "Хэдүүлээ хэзээ нэг архидан согтуураад явж байх бол?"

"My Man" |S1|Where stories live. Discover now