END

1.1K 114 40
                                    

*17 жилийн дараа*

Жонни "Хаах, ханиа энэ цагаан үсийг хар даа" гээд толгойгоо нааш ойртуулахад нь өнөөх цагаан үсийг нь зулгааж аваад "Одоо байхгүй болчихлоо"

"Тэгвэл үнсье" гэхэд нь түлхээд "Заваараад байлгүй хоолоо хий"

"Ханиа, ийм их хоол хийх хэрэг байгаа юм уу? тогоонд багтахгүй байна шүү дээ"

"Чи Жэхён, Нана хоёрыг яаж иддэгийг нь мэднэ биз дээ? Хэдэн сар хоол идээгүй хүмүүс шиг л, ер нь тэр хоёрын ходоод нь суначихсан байх" гэсээр түүнд давс өглөө.

Хён У өрөөнөөсөө дэвтрээ барин гарч ирээд "Ээж, та энэ бодлогыг хар даа. Миний тархи бүр хүрдэггүй ээ"

Би хөмсөгөө атиралдуулсаар дэвтэр рүү нь хартал тоо биш битүү үсэг байв. Үгүй ээ, энэ чинь одоо бид нарын үед ядаж ганц хоёр тоо байдаг байсан л юмдаг.

Хён У "Яасан ээж чадах нь уу?"

"Ээжийнх нь тархи бас хүрэхгүй нь. Ээжийнх нь хүрэхгүй байна аа гэдэг чинь аавынх нь бас хүрэхгүй л гэсэн үг" гэтэл Хён У үсээ илээд "Жэхён ахаас асуухаас"

"Жэхён ах чинь бол бүр тархигүй шүү дээ. Толгой доторх нь empty"

Гэснээс манай Жэхён, У На хоёр Жэ На гээд хөөрхөн охинтой болсон, одоо 16 настай. Жэхёны Жэ дээр нэмээд У На-гийн На-г нэмээд Жэ На гэдэг нэр өгсөн гээд л ёстой уулзах болгондоо ярьна шүү дээ. 

Дуёон На Мин хоёрын хувьд дахин нэг бонустай болсон. Дуёон гуай хоёр хүүдээ хэрүүлийн үгний урын сангаасаа зааж өгөөд л. На Мин тэрэнтэй нь тэмцээд бас л адал явдалтай шүү.

Нана маань нэг л их эх баригч эмч гэсэн нэртэй хутгаа үнсээд л. Тэгээд одоо эхнэр ч үгүй, хүүхэд ч үгүй. Яаж том болж ялаа ална даа.

Арав Читафоны хувьд бас л ганц бие намайг чинь ханиа, ханиа гээд л. Би бараг энэнд нь дасчихаж дээ хөөрхий. Уг нь зөндөө л хэлсэндээ чамайг тоохгүй ээ өөр хүнтэй бол гээд байхад. Ер нь манайхаан Арав шиг л үнэнч явдаг юм шүү.

Өөр тэгээд манайхнаар тайван сайхан даа.

+++

"За, миний хонгоруудаа" гээд Жэхён тэргүүтэй архины хамтрагчид дуу шуу болсоор хэдэн шил юмтай орж ирлээ дээ. Одоо тэгээд ууна, амьдрал ярина, уйлна дуулна...

Тэн "Миний хань чинь өдөр ирэх тусам залуужаад байна уу даа, лаяк"

"Бүлт бүлт үсрээд бай. Энд тэнд бураад бүлтрээд явж байхынхаа оронд эхнэрт гар!" гэтэл нүдээ онийлгоод "Чи л миний цор ганц хайр"

"My Man" |S1|Where stories live. Discover now