CHAP 8

1K 121 9
                                    

/Жоннигийн талаас/

Нөгөө эвгүй Риёон чинь овоо хүн шиг зурвас бичжээ. Ер нь яагаад бичээд байгаа юм бол. Би ч угаасаа охидын дунд хурган алдартай л даа.

Утсаа оролдоод зогсож байтал нэг намхан хөвгүүн урд минь ирж зогсов тэгээд хөмсөгөө атиралдуулан духаараа хараад "Өөрөө манай Риёоны нүдэнд битгий үзэгдээд бай!"

"Айн?"

"Айнсаад байх юмгүй ээ. Манай Риёон намайг тоохгүй чиний ардаас гүйгээд байна. Миний хэлснийг ойлгосон байх би явлаа" гээд муухай харчихаад цааш явав.

Би яг юуг ойлгох ёстой байсан юм бэ?

/Риёоны талаас/

Хайрт Жоннигоо зүүдэлж сэрлээ. Нэг суниаж аваад, аажуухан орноос буугаад мөлхлөө.

Мөлхөж явсаар гал тогоонд иртэл цаад өрөөнөөс Рисон бас мөлхөөд хүрж ирэв.

За болиоч дээ.

"Хүүе аав ээж, 6 сартай хүүхэд мөлхөж чаддаг юм уу? Арай эрт үү?" гэхэд ээж Рисоныг тэврээд "Чамаас илүү мөлхөж байна даг"

"7 сар хүрээд алхаад, 8 сар хүрээд гүйгээд, 9 сар хүрээд нисэх юм байна л даа" гээд сандалнаас зууран арай гэж суув.

Ээж дүүгийн сүүг өгөх гээд цаад өрөө рүү орсон хойно аав "Миний охион гахайн мах ёстой the end болсон шүү. Ээж чинь нуучхаж. Аав нь өглөө 6 цагт босоод хөргөгчөө ухаад, ухаад олоогүй" гээд хэлээ гаргалаа.

"Өө золиг оо, одоо тэгээд юу идэх үү?"

"Байгаа нь гоймон"

"Тэгвэл ааваа ээж Рисон хоёрыг өдөр өвөө эмээгийнх руу явсан хойно эгч, хүргэн ах, шарсан тахиа гурвыг дуудчих" гээд шивнэтэл аав эрхий хуруугаа гозойлгоод "Супер санаа!"

+++

Зурагт үзэж байтал өрөөнөөс утас дуугарав. Байнга залгадгаараа Жэхён л биз.

Мөлхөж явсаар өрөөндөө ирээд утсаа авлаа.

Авав уу, үгүй юу өөдөөс

-Ямар их дуудуулдаг юм бэ?

гээд орилж эхэллээ.

-За дуугүй бай, дуугүй бай!

-Танай Жонни дээр чинь Тэн очоод олон долоон юм ярьчхаж.

-Яаж чадаж байна аа? Наад Аравдаа хайрынхаа хайрд what did you say? үхэхдээ бэлд гэж хэл.

-Океу, no problem

гээд дуудлагаа дуусгав.

Арав Читафон гуай үзүүлээд өгнө дөө. Нэг намхан хүн очоод сонин, сонин юм яриад байсан чинь миний хайрт Жонни юу гэж бодсон бол?

Хэвтэж байтал хаалга дуугаран хүргэн ах "Босс оо" гэж орилохоор нь гүйгээд очмоор байсан ч гипстэй хүн одоо яалтай билээ чаддагаараа мөлхөөд очтол эгч "Яана даа" гэх бол ах уулга алдаад намайг өргөн буйдан дээр суулгав.

Цаад өрөөнөөс аав таягаа тулсаар доголон ирэхэд "Та бас уу?"

"Бас бас"

Би ахад хандан "Дүү нь ёстой баларсан. Нэг нойтон хамуугаас зугтаж байгаад шатны уруу өнхрөөд дараа нь орноос унаад. Харин аав ээжээс зугтаж байгаад хуга!"

Эгч "Бас л нууцаар хоол идсэн биз!" гэхэд аав "Харин тийм ээ, сүүлийн 7 хоног шарсан тахиагүй хэцүүхэн л өнгөрлөө ямар сайн даа та хоёрыг дуудаж байхав"

Би тахиагаа идэж байх хоорондоо "Нээрээ Гүнмён ахаа танай дүү чинь манай найзыг надтай уулзуулахгүй болзоо гээд аваад явчих юм та нэг хэлнэ байгаа?"

Ах толгой дохиод "Ойлголоо. Гэснээс хоёулаа чог чог оо тоглох уу?" гэхэд нь малийтал инээж "Чог чог!"

Эгч "Юун чог?"

"Аан mortal kombat-ыг ах бид хоёр чог чог гэдэг юм аа" гэхтэй зэрэгцэн хаалганы код хийх сонсогдон ээж Рисон хоёр ороод ирэв.

"Яг гоё идэж байхад..."

Тэр Рисон одоо аав эгч хоёр баригдсандаа гэж байгаа юм шиг инээдэг юм бэ?

Дуусаа дуус төгсгөл.

+++

"Ахаа энэ Nightwolf янзын юм аа тийм ээ?"

"Хэлээд юу гэхэв ээ Naturе girl, Kano бас янзын" гээд бид хоёрыг тоглож байхад аав хажуунаас "Хүүе алив Натир горил, Наитболуп ямар юм гэнэ ээ? аавдаа заагаад өгдөө. Шарсан тахиагүй юм чинь ядаж энийг тоглож байя л даа"

Ах бид хоёр аавын хажууд суугаад "За аав минь ерөнхийдөө их гар хурууны хурд, тэсвэр тэвчээр, шандас чансаа шалгасан тоглоом л доо энэ чог чог. Тэгээд...охин нь арай л сүртэй ярьчхав уу? За яахав яахав Жэхёнаас халдаад байгаа юм. Ахаа та заагаад өгчих" гээд сууж байтал муу хүн-...сайн хүнийг дурсахаар гэж Жэхён ороод ирлээ. Бас нөгөө Арав Читафон гуай хүрээд ирж.

Ах "Дуёон яасан?"

"Болзоотой гээд явсан" гэчхээд аавд хандан "Ахаа та mortal тоглож чаддаг байсан юм уу?" гэхэд нь аав хэдэн товчлуур ээлжилж дарчихаад "Чог чог, миний хүү чог чог гэдэг юм бас ахад нь энэ Наитболуп их таалагдаж байна"

"Nightwolf уу?"

"Тийм ээ"

Нөгөө Арав Читафон чинь алуулахаа мэдсэн бололтой хайраа гэж орилохгүй дуугүй хажууд ирээд суув.

"Арав гуай what are you doing?" гэхэд өрөвдөлтэй царай гаргаад "Чиний хажууд сууж байна"

Би нүдээ эргэлдүүлээд "Биш ээ, чи зүгээр л алуулах даа бэлдэж байгаарай. Одоо гипстэй дээрээс нь тахиа идчихсэн гэдэс дүүрэн байгаа болохоор энэ удаад чамайг өршөөе!" гэхэд хацар дээр үнсчхээд шууд гараад гүйчихэв.

"Хөөе муу АРАВ АА!" гэхэд Жэхён ухас хийн цочоод "Ёооё зүрх сэтгэл авлаа. Жоннигын хажууд л ингэж орилж болдоггүй юм шүү Риёон минь цаадах чинь эмзэг дэлбээ, туяхан согоо, үс хялгас, тоос тортог!"

"My Man" |S1|Where stories live. Discover now