СНАР 30

734 94 26
                                    

Тэн "Вуаа, ханиа хань нь чамдаа саранхэ бас кимчижигэ" гээд урд ирчихээд гараараа зүрх гаргаад маяглаж өгөв.

"Хуцаж байх шив. Хөөе, боль манай ажлынхан юу гэж ч бодох юм билээ" гэхэд Тэн инээснээ "Миний хань ингэхэд хүүхэдтэй болбол яг чамтай адилхан diss-чин хүүхэд төрнө дөө тийм ээ?"

Би ярвайж "Олон юм долоогоод байлгүй юу гуйх гэж байгаа юм? тэрийгээ хэлээд явж үз!"

"Саранхэ шүү бас доббуги" гэхэд нь бүр өшиглөөд авмаар санагдаад байсан ч ажил дээрээ байгаа болохоор тэвчлээ.

"Миний хань хайрдаа мөнгө зээлээд тэгээд ганц үнсчих" гээд наашаа ойртоход нь духан дээр нь няслаад "Бүү үзэгд"

Тэн гараараа нүүрээ хааснаа "За, ханиа үзэгдэхээ больчихлоо"

"Яагаад эргэн тойронд минь эрүүл хүмүүс байж болдоггүй юм бэ?"

Түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд түүнд өгчихөөд ажил руугаа орох гэтэл гараас татаж аваад гаран дээр үнссэнээ "Миний хань ийм хөөрхөн лаяк" гээд эрхий хуруугаа гозойлголоо.

"Болсон бол одоо яв!"

"Дандаа зээлдэг ханьдаа саранхэ жүү" гээд цааш гүйчихэв.

"Энийг дээ!"

Арав гуайн араас харж толгой сэгсэрсээр хэлтэс рүүгээ ортол Жонни Жү ахлахтай юм яриад, манайхан над руу харж инээгээд эхлэв.

Жү ахлах "Манай Риёоны найз залуу ч царайлаг юм аа" гэхэд Жонни нааш гайхан харснаа инээгээд үсээ хойш илэв.

Миран "Харин тийм ээ, нэг залуу үнсээд байхаар нь гайхсан шүү" гэхэд Жоннигийн царай гэнэт хувираад над руу цэхэлзээд эхлэв.

Ёооё юу вэ? одоо уурыг нь гаргах гэж гуйгаад үнсэж үнгээд...

Жонни хавтсаа барьсаар хажуугаар мөрлөх нь холгүй гараад явчихлаа. Би нүдээ эргэлдүүлээд дуугүй л ширээндээ суув.

Муу Арав Читафонаас болж хайрыгаа гомдоочих гэж.

+++

Би яг ядаргаанд орчихож. Хамаг бие хөшөөд юу вэ?  Цайны цагаар кофе уучихаад Жонниг аргадах ажиллагаандаа оров.

Хэлтэст нь орж ирээд "Хайраа, миний хайр нь битгий уурлаарай манайхан буруу ойлгочихсон байна лээ. Өглөө Арав ирээд мөнгө зээлээд явсан юм аа" гэтэл ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, дуугарсангүй.

"Миний хайраа, миний Жонжогохон, миний baby, миний нар, сар, од миний энхрийхэн минь" гээд лаг уянгын халилтай явж байхад муухай хараад "Тэр Тэнтэйгээ хэлхэлдээд, үнсэлцээд явж бай!

"Хайраа!"

Яагаад ийм эмзэгхэн байдаг байна аа? бас маргааш эмнэлэгт үзүүлэхгүй бол энэ бие хаа нэг л биш ээ.

+++

Ажил эрт тарсан болохоор хоёр хэлтэсээрээ нэг газар суухаар боллоо.

Жонни намайг яг танихгүй юм шиг аашлаад бараг харах ч үгүй нь. Энэ хүнийг цаашдаа өчнөөн жил аргадаж үнсэж үнгэх гэж миний уруул их л зовох нь дээ.

Жү ахлах "За, алив уугаарай бүгд ууна шүү" гээд бүгдэнд нь хундгалав.

Би хундагаа аваад жаахан л амстал хажуунаас Миран "Хүүе, ингэхгүй шүү" гээд хүчээр уулгаад дахиа архи хундгалан "Торгууль!"

Өнөөдрийн архи их хатуу орж байх чинь ээ.

Жонни руу харвал бас л Миран, Жү ахлах хоёрт шахуулж байна. Үгүй ээ тэр, хараад байгаарай сүрхий инээгээд их жаргалтай ууж байна аа. Тэгсэнээ над руу муухай хардаг гэнэ үү?

+++

"Хөөе Со Ёну!" гээд ширээн дээр хундагаа чанга гэгч нь тавиад Жонни руу муухай хараад ориллоо.

Жонни нүдээ онийлгоод наашаа харснаа хүзүүгээ гилжийлгэж "Бас яачихав!"

"Чи муу хайр минь хөөе!"

"Яасан хайр минь!"

"Ямар эмзэг юм бэ!"

"Чи эмзэглүүлээд байгаа биз дээ!"

"Тэр Арав чинь өөрөө үнссэн шүү дээ!"

"Тэр Авартайгаа суу!"

"Хөөе хайр минь!"

"Яачихав хайр минь!"

"Уучлах гэхээр чамаас алт унах гээд байна уу хөөе!"

"Хайр унах гээд байна хөөе!"

"Яршиг, ингээд байвал сал!"

"Чадахгүй! араас гүйж гүйж авч үерхчихээд одоо ингээд суухын даваан дээр битгий гонжроорой хайр гуай!"

"Тэгвэл бос! явья!"

"Явах юм уу? явахгүй юм уу?"

"Явъя л гэсэн шд. Наад хавтгай өгзөгөө хурдан сандлаас салга!" гээд босон цүнхээ аваад дайвалзсаар Жоннитой хэлхэлдэн гарлаа.

••••••

Миран "Сая яг юу болчихов?"

Ким ахлах "Хайр гэнэ үү?"

Жү ахлах "Би ганцаараа буруу сонссон юм байх гэсэн чинь үгүй байж яалт ч үгүй хайр гэсэн"

Миран "Тэгэхээр Риёон хоёр залуутай үерхдэг гэсэн үг үү?"

Ким ахлах "Тийм л болж таарлаа"

---

~Энд яг юу болчихов?

"My Man" |S1|Where stories live. Discover now