СНАР 39

659 84 10
                                    

*1 жилийн дараа*

Жонни "Хаах, би чинь харин жинхэнэ gentleman юм биш үү? Вуав, энэ өргөн мөрийг хараач ээ" гээд өөрийгөө толинд харсаар хэлэв.

"За, гоё байна аа гоё байна" гэтэл инээсээр намайг тэврээд "Яана аа, ингээд миний эхнэр болох гэж байдаг"

"Яана аа энэ тэр гээд жаахан дургүй байна уу, үгүй юу?"

"Харин тийм ээ" гэхэд нь муухай хартал намайг үнсээд "За, тоглосон юм даа. Явах уу?" гэтэл Жэхён хажуунаас "Паах, нялуун хүмүүс юм аа. Хоёр биенээ үнсэж үнгэж дууссан бол явъя хүүе!"

Бид 3 салоноос гараад Жэхёны Бэйби Бэмби-д суулаа. Манай хүн бас энэ муу машинаа Бэйби Бэмби гээд нэрлэчихсэн.

"Хөөе, энэ бэйби чинь яг явна биз?" гэтэл Жэхён суудлын бүсээ зүүгээд машиныхаа дээврийг нээснээ "Дуугүй л зөөлөн сэвэлзэх уярам салхи, агаарыг мэдэр океу" гээд машинаа асаан хөдлөөд төв зам руу ороод удаа ч үгүй байж түгжирчихлээ.

"Эрт явъя гээд байхад заваараад, нялуураад зогсоод л байсан. Хуримнаасаа хоцорвол миний буруу биш шүү!" гэсээр Жэхён шогшроход нь өндийн харвал өнөөдөр явж дуусхааргүй их машин цувчихсан байна.

Жонни "Гайгүй байх аа удахгүй явчих байх"

+++

*2 цагийн дараа*

Бүхэл бүтэн 2 цаг өнгөрчихөөд байхад ганцхан сантиметр л урагшиллаа. Мөн болдог үедээ түгжирлээ дээ.

Манайхан түрүүлээд оччихсон болохоор минутын зайтай байн байн залгаад л. Жэхён үглээд л, Жонни "Гайгүй байхаа" гээд л...

"Ёооё бүтэхгүй нь ээ. Жонни Сүх алив буу. Хоёулаа гүйе" гэтэл гайхан эргэж харснаа "Гүйх битгий хэл 10 алхаад л бахардаад үхэх гээ-...за хайраа буулаа, буулаа"

Жэхён "Би араас чинь очъё. Сайн гүйгээрэй. Намайг очиж амжихгүй бол хүлээх хэрэггүй шүү. Жонни Со, миний найзад бөгжийг нь гоё зүүж өгөөрэй!" гээд инээтэл Жонни "Ойлголоо. Цусаар шээгээд үхчихгүй л бол..."

Эндээс хурим болох газар маань нэлээн хол доо. Гэхдээ гүйхээс өөр арга алга.

Жонни "Хайраа, чи ийм урт даашинзтай бас ийм өндөр өсги-" түүнийг үгээ хэлж дуусхаас нь өмнө түрүүлэн гүйлээ.

Жонни ардаас гүйцэж ирээд гараас хөтлөн хамт гүйлээ. Аая энэ үс, даашинзны хормой хийсээд л ёстой кино кино.

Түр зогсоод хурдхан шиг өсгийтөө тайлаад үргэлжлүүлэн гүйлээ.

"Ёооё, хайраа бахардаж үхлээ!" гээд замын голд боож үхэх гэж байгаа ямаа шиг орилчих юм аа энэ Жонни Сүх гуай.

"Тэгвэл би ганцаараа гүйж очоод Аравтай гэрлэлээ шүү" гэтэл нөгөө учиргүй амьсгаадаад байсан хүн чинь шууд намайг чирээд гүйчихдэг байна шүү.

Ингэмээрсэн дээ.

Гүйж гүйж хурим болох танхимынхаа гадаа ирээд яг ордогын даваан дээр өөдөөс манайхан гараад ирэв.

Тэгсэнээ уулга алдацгаагаад аав "Хүүе ээ та хоёр чинь яачихдаг улс вэ?" гэхэд нь амьсгаагаа дарж "Арай гэж гүйж ирж байхад битгий олон юм шалгаагаад бай"

Ээж "Үгүй ээ тэр үс гэзэгнийх нь байж байгаа царайг!"

Рисон "Ирээдүйд хуримнаасаа л хоцордоггүй юм шүү, Пак Рисон"

Нана "Та хоёр чинь ирдэггүй. Тэгсэн нөгөө зохион байгуулагч нь дараагийн хос ирэх цаг болчихоод байна гэж уурлаад тэгээд энэ Дуёон чинь "Яршиг На Мин бид хоёр гэрлэчихье" гээд энэ 2 гэрлэчихлээ"

Жонни бид хоёр зэрэг "Айн?" гэхтэй зэрэгцэн Жэхён цаанаас гүйж ирэв.

Жэхён "За яасан?"

Дуён сүрхий инээснээ "Аан На Мин бид хоёрын хурим нижгэр сайхан болж өндөрлөлөө"

+++

Жонни бид хоёр гэж хоцорсон баатрууд гэртээ л хуримаа хийхээр болох шив дээ. Манайхан мөлхтөлөө ууж байгаад л явцгаасан.

Жонни урвайн зогсох намайг тэврээд "Маргааш жинхэнэ хоцрохгүй эрт яваад тэгээд хуримаа хийх юм уу?" гэхэд нь хошуугаа унжуулан толгой сэгсэрлээ.

"Тэгвэл 60 нас хүрээд мөнгөн хуримаа хийх үү? дараа нь 80 нас хүрээд алтан хуримаа хийе тэгээд 100 нас хүрээд хүрэл хурим үргэлжлүүлээд 120 нас хүрээд зэс хурим дахиад 140 нас хүрээд болор хуримаа хийгээх үү?" гэхэд нь өнөөх урвайн зогсож байсан хүн чинь инээгээд "Чи тийм урт насалж чадах юм уу?"

"Чадна шүү дээ. Чамтайгаа хамт юм чинь урт наслаад хүүхдүүдтэйгээ сайхан амьдарна. Бас..." гэчихээд халааснаасаа хайрцагтай хуримын бөгж гаргаж ирэн инээмсэглэсээр хуруунд минь зүүгээд "Бас эхнэр минь хайртай шүү" гээд уруул дээр үнслээ.

Би ч бас түүний бөгжийг зүүж өгөөд "Нөхөр минь хайртай шүү"

Дараа нь хадам аав ээж хоёр Чикагогоос face time-аар залгаж баяр хүргэв.

"Чи их айхтар бүсгүй юм аа. Араас гүйсээр байгаад үерхээд бүр ихэр хүүхэд төрүүлж өгөөд одоо ингээд аваад суучихлаа шүү дээ" гээд нэг нударсанаа тэврээд ийн хэлэв.

"Хайртай шүү Жонни Сүх гуай"

"Гуай байхдаа яадаг юм ханиа гээч" гэхэд нь ярвайгаад "Тэн бодогдчихлоо" гээд бид хоёр баахан инээлдэв.

"Гэснээс хайраа хоёулаа дахиад ихэр хүүхэдтэй болъё оо"

"Өө, ингээд гаж донтой нөхөртэй болчих гэж!"

---

~Төгсгөлийн хэсгээрээ уулзацгаая<3

&quot;My Man&quot; |S1|Where stories live. Discover now